Танилц: УДБЭТ-ын шинэ захирал балетчин Д.Алтанхуяг
Дэлхийн сонгодог урлагт хүлээн зөвшөөрөгдсөн МУГЖ, соёлын элч, супер балетчин Д.Алтанхуяг УДБЭТ-ын захирлаар томилогдоод удаагүй байна. Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, дэлхийн сонгодог урлагт нэрээ таниулсан чадварлаг балетчин тэрээр УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтад бичигдэж байв. Гэвч гишүүн болох тоонд багтаж чадаагүй ч түүнд УДБЭТ-ын захирлын суудал оноогджээ.
Д.Алтанхуяг 1982 онд Ховд аймагт төрсөн бөгөөд 1993 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцжээ. Өдгөө АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин, Монголын балетийн хөгжлийн сангийн тэргүүн гээд түүний алдар суу их. Мөн XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажилладаг байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.