2025 оны загварын онцлох 5 чиг хандлага

2025 оны загварын онцлох 5 чиг хандлага

Нэхий эдлэдүүд

Амьтны арьс, үслэг эдлэлээс татгалзах хандлага нэмэгдэж байгаа тул эко, хиймэл нэхий эдлэлүүд загваын ертөнцөд байр сууриа эзэлж байна.  2024 оны өвлөөс эхлэн борлуулагдаж эхэлсэн уг загвар 2025 онд овор ихтэй нэхий хувцаснууд, нэхий малгай зэрэг нь өвлийн улирлын гол тренд болох төлөвтэй.

content 1481

Черри хүрэн улаан өнгөний давлагаа

Тод, гял цал хийсэн өнгөнүүд мэдээж  ямар ч хүний нүдэнд тусах нь мэдээж. Тэгвэл  гүзээлзгэний ягаан өнгө зайгаа тавьж өгч, черри хүрэн улаан өнгө анхаарлын төвд орж ирлээ. 2025 онд жимсний өнгөнөөс сэдэвлэсэн шинэ хэв маяг гарч ирж байна.

content 1481 1

Гоёмсог далайчин хэв маяг

Та бүхэн анзаарсан бол зуны ямар нэгэн эвэнт, шоу тэр тусмаа “Playtime”-д хүмүүс далайчин хэв маягаар хувцасласан байдаг. Тэгвэл уг хэв маяг нь 2025 онд загварын ертөнцөд эргэн ирж, далайн элементүүдийг агуулсан хувцаснууд тренд болох төлөвтэй байна.

content 1481 2

Рококо хэв маяг

Загвар, дизайн гэхчлэн олон салбар энгийн байдлаас холдож, тансаг, хээнцэр хэв маягийг илүүд үзэх чиг хандлага 2025 онд эрэлттэй байхаар байна. Ирэх жил хурим, үдэшлэг, гоо зүй зэрэг олон талбарт рококо хэв маягийн нөлөө тодорч, эмэгтэйлэг, хээнцэр, тансаг дүр төрх давамгайлах болно. Тус чиг хандлагыг Z үеийнхэн болон бүүмерүүд эргэн сэргээхэд гол нөлөөг үзүүлнэ

content 1481 3

Лусын дагина хэв маяг

Лусын дагинын гоо зүй ирэх жил ч тренд хэвээр байна. Гэхдээ 2025 онд энэ тренд бага зэрэг өөрчлөгдөнө. Z, Y үеийнхэн “далайн шулам” эсвэл “лусын дагинын” тачаангуй, мэдрэмтгий дүрийг бүтээж эхэлнэ. Тус стиль нь хясааны хэлбэртэй аксесуар, “нойтон” мэт долгионтой үсний засалт, лусын дагинын нүүр будалт төдийгүй хумсны будалт зэргээр илэрхийлэгдэнэ.

content 1481 4

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.