Лос анжелес хотын ой хээрийн түймэрт өртөөд буй холливүүд алдартнуудын үнэ бүхий тансаг хауснууд
Лос Анжелес хотод Холливүүдийн ихэнх алдартнууд амьдардгаараа алдартай. 2025 оны 1 сарын 9-нд гарсан ой хээрийн түймрийн улмаас олон энгийн иргэд алдартнууд орон гэр, тансаг үнэ бүхий хаусаа алдсан байна.
Тухайлбал:
• Парис Хилтон: Малибу дахь тансаг байшин нь түймэрт бүрэн шатжээ.

• Анна Фарис: 4.9 сая ам.долларын үнэтэй байшин нь галд өртсөн байна.

• Мэнди Мур: Байшингийнх нь нэг хэсэг шатсан бөгөөд амьдрах боломжгүй болсон гэжээ

• Жефф Бриджес: Малибу дахь 16 сая ам.долларын үнэтэй гэр нь түймэрт шатжээ

• Энтони Хопкинс: 6 сая ам.долларын үнэтэй байшин нь галд бүрэн шатсан байна.

• Бен Аффлек: Түүний Pacific Palisades дахь байшин түймэрт өртсөн эсэх нь тодорхойгүй байгаа ч, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангажээ.

• Хэйди Монтаг болон Спенсер Прэтт нарын гэр түймэрт шатжээ.

• Лейтон Мистер болон Адам Броди: 6.5 сая долларын үнэтэй байшин нь түймэрт өртсөн байна.

• Майлс Теллер болон түүний эхнэр Кели Теллер: 7.5 сая ам.долларын үнэтэй шинээр худалдаж авсан байшин нь галын улмаас үгүй болжээ.

• Евгений Леви, Билли Кристал, Жон Гүүдмэн, Ферги, Том Хэнкс, Рита Вилсон, Сандра Ли, Мариа Шрайвер, ханхүү Харри болон Меган Маркл зэрэг алдартнуудын байшингууд түймэрт өртсөн байна.
түймрийн улмаас эдгээр олон мянган хүн орон гэргүй болж, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.