"Пороро" сайдын олон хүн гулгуулсан Гиннесийн амжилт

"Пороро" сайдын олон хүн гулгуулсан Гиннесийн амжилт

Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Өвлийн урт сар ихтэй боловч өвлийн спортоо хөгжүүлээгүй, өвлийн олимпод амжилт гаргах нь ч ховор. Гэсэн хэдий ч өвөлдөө баяр олоод мөсний баяр гээд жилд нэг удаа хийчихнэ. Хэдэн цас, мөсөө нийлүүлээд дээр нь тоглож наадахаас өөр шидгүй. Харин энэ жил тунчиг "бахдам" амжилт үзүүлсэн жил болов. 

“МАЗААЛАЙ” олон улсын мөсний баярын нээлт өчигдөр болсон. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Тухайлбал, 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгджээ. Оргүй хоосон байснаас цаасан дээр бичигдэх амжилт үзүүлээд амжиж. 

content 167 22Пороро22 сайдын ол

Уг нь өвлийн спортоо хөгжүүлж, байгаа хэдэн тамирчдаа бодлогоор дэмжиж, дэлхийн тавцанд зүгээр атал мөсөн гулгуур дээр хүн гулгуулаад зогсож байдаг сайд энэ цаг үед байж л байна. Чухам Пороро сайд үүнийгээ ихэд бахархалтайгаар дээр нь афоризмтай цохон тэмдэглэж байгаа байх даа. Цаашид дэлхий биднийг мөсөн гулгуур дээр олон хүн гулгаснаар нь таньдаг болох нь. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.