"Голомт” банкны жинхэнэ боссууд

"Голомт” банкны жинхэнэ боссууд

Монголын улс төр, бизнесийн томчуудад "Голомт”-ын Д.Баясгалан гэх нэртэй, хүчтэй, хортой, зартай, зайтай эр бий. Гашуунсухайтын алдарт мухар төмөр замыг нууцын гэрээгээр, тендер сонгон шалгаруулалтгүй авч, утгаараа нүүрсчин болсон түүний гэр бүлийг цомхон танилцуулъя.

content 1762 2442289940 666862115


Туурга тусгаар болж, эхнэр нөхөр байхаа больсон ч түүний авааль гэргийг Ч.Мөнхцэцэг гэдэг. Өдгөө “Голомт” банкны ТУЗ-ийн даргын алба хашдаг. Магад салалтын бэлэг нь энэ биз.

content 1762 78675212279596921651

Ч.Мөнхцэцэг хатагтайн тухайд Дэлхийн банкинд зөвлөх, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, "Непко" хэвлэлийн компанийн Гүйцэтгэх захирал, "Тойм" сэтгүүлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

content 1762 5 1024x684

Тэд дундаасаа хоёр хүүтэй. Том хүү нь инди фолк урсгалаар уран бүтээл туурвидаг дуучин Magnolian буюу Б.Дөлгөөн. Британийн Колумбын их сургуулийг төгссөн, боловсролтой, даруу залуу бий. Нэг талаар "Бодь интернэйшнл" ийн өв залгамжлагч. Банкир ааваасаа ялгаатай нь тэрээр урлаг уран сайхны сонирхолтой, дуулах авьяастайн дээр найзуудтайгаа хамтран "Fat Cat Jazz club"-ийг ажиллуулдаг хөдөлмөрч нэгэн. Өнгөрсөн онд түүний дууг NETFLIX 3000 ам.доллараар худалдан авчээ. Мөн "Од ба Гэгээ” УСК-нд гол дүр бүтээж, залуусын дунд мэдрэмж, сэтгэхүйгээрээ эрс ялгарч, үлгэр дуурайл үзүүлсээр буй.

content 1762 35114773 89401171077

Харин бага хүү Б.Дархлан нь Д.Баясгалангийн мөрөөдлийг биелүүлэн бизнесийг нь өвлөн авч, үргэлжүүлэхээр чармайж яваа гэнэ билээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

A
anon 3 долоо хоног, 2 өдөр
<script>alert(1)</script>