Рекламны мангас П.Бүрэнтөгс аварга хамгийн өндөр ханш тогтоох уу?

Рекламны мангас П.Бүрэнтөгс аварга хамгийн өндөр ханш тогтоох уу?

Бөх гэхээр л бүдүүн баараг, үг дуу цөөтэй гэх тодотголын эсрэг жишээ бол П.Бүрэнтөгс аварга. Хөөрхөн, хөгжилтэй, жудагтай, журамтай гээд П.Бүрэнтөгс аваргыг хүүхнүүд нь крашилж, бөхчүүд нь хүндэлж, эрчүүд сайшаадаг гэнэ билээ.
Тэрээр 2010 онд аймгийн арслан цол хүртэж, 2012 онд 24 насандаа улсын арслан цол хүртсэн бахдам амжилтын эзэн. Үүнээс 8 жилийн дараа буюу. 2020 онд Улсын аварга цол хүртэж, Монгол улсын 25 дахь аварга болсон юм.content 1768 39018501 17443054190
Бөхчүүд дундаасаа ялгарах нь тэрээр рекламны мангас. Алиа хошин, хөөрхөн аашных уу, аль эсвэл царай зүс сайтайнх уу, рекламны саналд хамгийн их дарагддаг нь П.Бүрэнтөгс аварга гэнэ лээ.
Магад хамгийн өндөр үнэ ханшийн эзэн биз. Тэрээр мөн нийгмийн сайн үйлстнүүдийн нэг. Өнгөрсөн 2022 оноос эхлэн өв уламжлалыг өвлүүлэх зорилгоор "Бүрэн Монгол" төсөл хэрэгжүүлж, аймаг тус бүрээс залуу гэр бүл сонгон монгол гэр бэлэглэсэн байдаг.
Өдгөө эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг түүнд дуулж хуурдахаас авахуулаад чадахгүй зүйл ховор болой.

content 1768 321796486 7101921572

content 1768 474463110 1221591046

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.