Дээдсийн хүүхнүүдийн гоо сайхныг Desi-гийн Le beautique хауз клиник “баздаг”

Дээдсийн хүүхнүүдийн гоо сайхныг Desi-гийн Le beautique хауз клиник “баздаг”

Өдөр тутмын хэрэглээ нь битүү брэнд, LV, Prada, Chanel тэргүүтнийг баруун солгойгүй эдэлдэгээрээ дээдсийн хүрээндээ зартай Desi гэх дэгжин шаавай бүсгүй бий. Жинхэнэ нэр нь Б.Даваасүрэн, Монголын нууцлаг баячуудын нэг баян Бямбаагийн охин энэ брэндлэг хатагтай Le beautique хэмээх гоо сайхны хауз клиникийн эзэн.

content 1800 Дээдсийн хүүхнүүдийн

Нэг байшинд ороод гоо сайхны тарилгаас авахуулаад үс, хумс, саун спадаа хүртэл орчихдог, лаборатори, шүдний эмнэлэг хүртэл цогц, багц үйлчилгээг нэг дор үзүүлдэг клиник салон /life style house сlinique/ сүүлийн үед ихэд моодонд орж байгаа бөгөөд чухамдаа мөнгөлөг, чинээлэг хүмүүсийн л хийх бизнес байж таарна. Үүгээр ч зогсохгүй Монголын баячууд сүүлийн үед арлын Японд очиж 30 мянган долларын үнэтэй гоо сайхны тарилга хийлгэж, гоо үзэсгэлэн, эрүүл мэнддээ анхаарах болсон. Тэгвэл тус тарилгыг Монголд албан ёсоор төлөөлдөг нь ч Le beautique хауз клиник гэнэ.

content 1800 Дээдсийн хүүхнүүдийн

Ерөөс Улаанбаатарын хамаг сайхан хүүхнүүд, дээдсийн баячууд хуйгаараа үйлчлүүлдэг уг клиник салоны байнгын үйлчлүүлэгчид “Ажигана” Э.Туулаас авахуулаад УИХ-ын гишүүн, “M-Oil”-ын Б.Пунсалмаа, “Sunday” группийн Гүйцэтгэх захирал Си буюу Б.Сэлэнгэ, “Силк Рөүд”-ийн Л.Амармэнд, “Ариун” брэндийн өв залгамжлагч А.Урангоо, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун, DHL-ын О.Хулан, Б.Сүрэн даргын бага хүү Монхооны эхнэр С.Тэлмэн гэх мэт дан баян чинээлэг тэр хэрээр гоо сайхнаасаа мөнгө харамладаггүй сайхан хүүхнүүдийн нэрс  жагсана.

content 1800 lb18

Эдэн дундаас гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдлаараа их хотынхонд идеал, стандарт тогтоож амжсан Э.Туул хатагтай тус салоны Италийн лабораторид хөгжүүлсэн Le Muni гэх гоо сайхны брэндийн нүүр царайгаар ч нэрлэгдэж байж. Угаас Э.Туул хатагтайн гоо сайхны нууц Le beautique –тэй салшгүй холбоотой хэмээн ний нуугүй хуваалцдаг.

content 1800 431754308 7190549737

content 1800 431727224 7190551004

content 1800 387791313 6344847022

content 1800 468306776 1792100076

Орчин цагийн өнгөлөг, мөнгөлөг хүүхнүүд элдэв косметик мэс ажилбар гэхээс илүү натурал, байгалийн гоо үзэсгэлэнгээ хэрхэн урт, удаан хугацаанд барих вэ гэдэгт илүү акцент өгдөг болжээ.    

content 1800 jpg cpy

content 1800 lb23

content 1800 lb25

content 1800 414689267 6880731901

content 1800 EF704D31 3208 47D7 A

content 1800 lb5

content 1800 lb13

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.