Шинэ үеийн хамгийн эрэлттэй, үзэсгэлэнтэй залуу жүжигчид

Шинэ үеийн хамгийн эрэлттэй, үзэсгэлэнтэй залуу жүжигчид

Кино урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч энэ цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд багтаж амжсан, үзэсгэлэнт төрхөөрөө олныг уярааж, авьяас чадвараа гайхуулаад буй бүсгүйчүүдийг тодруулъя.

Б.МӨНХНАРАН

content 1986 18

Балетын жүжигчин мэргэжилтэй ч царайлаг төрх, уянгалаг хоолойноосоо болоод жүжигчин болсон Б.Мөнхнаранг “Тойрог” УСК-гоор олон нийт илүүтэй мэдэх болсон. Хүрвэл хиртчихмээр ялдам төрхтэй тэрээр “Цаггүй амьдрал”, “Тойрог” УСК, “Suits”, “Амьдрах сайхан” ОАК-нуудад дүр бүтээжээ.

Б.ХУНЦЭНГҮҮН

content 1986 хун2

 

Алаг нүдэн, гоолиг биетэй үзэсгэлэнт жүжигчин Б.Хунцэнгүүн “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-гоор олонд танигдаж, “Улаан цэцэг” киногоор авьяас, чадвараа нотолсон. Үүнээс хойш энэ цагийн эрэлттэй жүжигчдийн нэг болж “Гэгээн учрал”, “Эрдэнэсийн арал” УСК, “Өв залгамжлагчид” ОАК зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тогложээ. 

Э.ТӨГСЖАРГАЛ

content 1986 төгс9

Үзэсгэлэнт төрх, ялдам хоолой, төгс инээмсэглэлтэй залуу жүжигчин Э.Төгсжаргал СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцдаг. Тэрээр “Амьдрал” ОАК-гоор дэбют хийж, олонд танигдсан. Үүнээс хойш “Хүн алж тоглосон залуус”, Мөрч” ОАК, “16-тай ээж” УСК-нд тогложээ.

А.НОМИН-ЭРДЭНЭ

content 1986 номин эрдэнэ5

Тэрээр “Пагмадулам” УСК-оор олонд танигдаж, авьяас чадвараа гайхуулаад амжсан. Тэрээр өвөө, аавынхаа мэргэжлийг залгамжилсан  гурав дахь үеийн уран бүтээлч. СУИС-ийг 2023 онд төгссөн бөгөөд тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжилтэй. Өдгөө УДЭТ-ын театр студийн жүжигчнээр ажилладаг.

Ц.ЦЭЛМЭГ

content 1986 цэлмэг4

Оюутан байхаасаа кинонд тоглож эхэлсэн Ц.Цэлмэг өдгөө УДЭТ-д ажилладаг, залуу үеийн чадварлаг жүжигчдийн нэг. “Нарны сүүдэр" УСК-гоор дэбют хийж, содон, царайлаг төрхийнхөө ачаар гол дүрийг сонголтгүй хүртэх болсон тэрээр "Ghost", "Дуудлагын хов базагч", “Бэхэн зүрх” УСК тэргүүтэй кинонуудад тогложээ.

Х.НАМУУН

content 1986 намуун2

Жүжигчин Х.Намуун өдгөө СТӨ-нд тоглогдож байгаа “Самсара” жүжгийн гол дүрийг бүтээж, гүйцэтгэл, авьяас, чадвараа харуулаад буй. Тэрээр СУИС-ийн 3-р курсэд байхдаа “Мөрөөдлийн театр”-ийн бүжигчнээр орж, 2019 онд сургуулиа төгсөөд албан ёсоор жүжигчин мэргэжлээрээ “Мөрөөдлийн театр”-таа нэгджээ. Энэ хугацаанд театрынхаа тайз, дэлгэцийн олон уран бүтээлд туслах дүрээс авахуулаад гол дүр бүтээж, урлагийн замд тууштай хөдөлмөрлөсөөр иржээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.