Т.Бат-Оргил экс эхнэртээ бэлэглэж байсан зүйлсээ эргүүлж нэхсэн үү?
Цагтаа Монголын сайхан залуугаар тодорч, “Аж Богдын харуул”-аар алдаршиж явсан АЖ, Төрийн Соёрхолт Н.Сувдын том хүү Т.Бат-Оргил анхны гэргийгээсээ хэл амтайхан салж Д.Нандинцэцэг хэмээх бүсгүйтэй хамтын амьдрал эхлүүлж байсан цаг саяхан. Д.Нандинцэцэг нь Хятадын хөрөнгө оруулалттай “Дачин Лоу” хуулийн фирмийг Монголд ажиллуулдаг, дөрвөлжин “Бенз” унаж, дээдсийн хүрээгээр эргэлддэг бийлэгжүү бүсгүй, Т.Бат-Оргилоос нэлээн хэд ч дүү. Гэвч 2 жилийн өмнөөс хосуудын хамтын амьдрал дуусгавар болж, Т.Бат-Оргил нь өөрөөсөө эгчмэд бүсгүйн гэрт “нөхөр орж”, Д.Нандинцэцэг нь саяхнаас испани залуутай хамтын амьдрал эхлүүлээд буй.
Д.Нандинцэцэг өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “...надад өгч байсан морь, мэлхий гэх мэт дурсгалын зүйлүүдээ буцааж авъя... Би хэзээ очвол зохистой вэ? гэнээ. Авч ханадаггүй сэтгэл юм аа. Яанамбэээ” гэж бичив. Бодвол нэгэн цагт өгч, бэлэглэж явсан сувинерүүдээ нэхэгч этгээд нь бүсгүйн экс нөхөр Т.Бат-Оргил байж таарна.
Ай амьдрал аа гэж. Эерүүлж бодвол өгч, бэлэглэсэн морь, мэлхийндээ ч биш дассан сэтгэл нь эргэж хургаад байдаг юм болов уу даа гэж бид өмөөрөв. Ай амьдрал аа гэж...


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.