Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ?

Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн асан П.Анужинтай хайр сэтгэлийн романс үүсгэхээсээ өмнө Э.Нандинзүрх олны танил байгаагүй юм. Гэхдээ дээдсийн хүрээлэлдээ CRM компанийн захирал, архи, вискиний импортлогч, шаггүй гольфчин, Дон Жуан гэдгээрээ алдартай нэгэн байлаа. Авааль эхнэр н.Ононтойгоо анх арван жилийн жаахан хөвгүүн байхдаа танилцаж, зүрх сэтгэлээ бүрэн өгсөн ч бүтэн амьдрал, дүүрэн жаргал эдлүүлж үзээгүйдээ насандаа гэмшиж, харуусч явдаг болохыг ойр дотныхон нь ярьдаг. Айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, аз жаргалыг булаасан гэж П.Анужинг хүмүүс буруутгадаг ч үнэндээ Э.Нандинзүрхийн амьдралыг хар дарсан зүүд болгож хувиргасан бүсгүйг Ж.Уянга гэх.

content 2052

Туслах, нарийн бичиг гээд гэрийнх нь шал, шавхрууг угааж явсан Ж.Уянга эзэгтэйнхээ эр нөхрийг удаан хугацаанд “аргамжсан” нь ёс бус гажуудаар амраглах чадвартай нь холбоотой гэх. Э.Нандинзүрхийн хувьд түүнд хайртай байтугай дурлаж ч үзээгүй. Харин П.Анужинд чин сэтгэлээсээ дурласан. Тиймдээ ч тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбосон байдаг. Дундаасаа хоёр хөөрхөн хүүтэй тэдний аз жаргалтай амьдрал дундуур ахиад “хар муур” болж гүйсэн хүн нь мөн л Ж.Уянга. Э.Нандинзүрхийн бага хүү нь хүнд өвчтэй. Ээж П.Анужин нь хүүгээ эдгээхээр гадагшаа, дотогшоо явах хойгуур мөн л эр нөхрийг нь ёс бус гаж донгоороо татаж, эцэст нь өөрийн болгосон ч Э.Нандинзүрхийн сэтгэл Ж.Уянга бүсгүйн дэргэд бүрэн тогтоогүй буюу гольфчин эр УИХ-ын эрхэм гишүүн бүсгүйтэй романсалж байгаа гэх яриа ордны тамхины цэгээр эргэлдэх болжээ. Ингэхэд Э.Нандинзүрхийг шинэ залуухан амрагтай болсон ч хажуу хавиргаас нь салахгүй зүүгддэг, өөрийн болгож чадахгүй атлаа өрөөлийн амьдралыг там болгон хувиргасаар ирсэн Ж.Уянга гэж хэн бэ?

content 2052

Жаргалсайханы Уянга, 1982 онд төрсөн, өдгөө 43 настай. Анхны эхнэр н.Ононтой нь чацуу. Харин Э.Нандинзүрхийн шинэ амрагаас нь арваад насаар эгч эмэгтэй аж. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гэж байхгүй. “CRM” компанийг анх байгуулагдах үед цай зөөгчөөр ажилд орж байсан тэрбээр бөгс бөөрний явдлаараа Э.Нандинзүрхийг уургалж, нэг охин төрүүлсэн байдаг. Анхны нөхрөөсөө нэг дагавар хүүтэй. Э.Нандинзүрхийн ачаар архины бизнес эрхэлдэг болсон. Дээдсийн хүрээлэндээ нэр зүс муутай нэгэн гэдгийг Э.Нандинзүрхийн найзууд хүртэл ярьдаг байна.

content 2052

Анхны эхнэр н.Онон

content 2052

УИХ-ын гишүүн асан П.Анужинтай наадмын талбайд

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.