УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

УИХ-ын гишүүн асан П.Анужин хувийн амьдралынхаа талаар олон жилийн дараа ам нээлээ

УИХ-ын гишүүн асан П.Анужин олон жилийн дараа ам нээж, хоёр хүүгийнх нь аав болох Э.Нандинзүрхтэй хамтран амьдарсан он жилүүдийнхээ талаар цахим хуудастаа бичжээ. П.Анужинг олон нийт “хүний нөхөр булаасан, дөрвөн нөхрийн дөрвөн хүүхэдтэй” гэх зэргээр шүүмжилдэг. Гэвч начир дээрээ түүний хувийн амьдралд юу болж өнгөрсөн, хэнтэй хамт амьдарсан, түүнд юу тохиолдсон зэрэг хувийн амьдралынхаа талаар бодит үнэнг дэлгэсэн байна. Мөн П.Анужин, Э.Нандинзүрх нарын хамтын амьдралд нууц амраг гэх бүсгүй байсаар ирж, тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн түүхийг ч мөн нийтэд ил болгожээ.

Тэрээр  "Хэт хаалттай байхуйд худал байндаа тусаж, хорвоог хэд ороож, үнэн харин надтай л үлдчихдэг юм байна. 

Маргааш отгон хүүгийн минь мэндэлсэн өдөр тохиох тул ээж нь хүүдээ та нарын зайлшгүй мэдэж байх ёстой үнэнийг дэлгэж байна. Хүү минь чи ээждээ хорвоогийн нүцгэн үнэнийг таниулж, үнэн гэдгийг ярж харуулсан гавъяатай нандин хүү юм шүү! Үүний чинь төлөө ээж нь цэх явна! Чамайг хөлд ортол, хөл дээрээ бат зостол чинь Зүтгэнэ! 

Нэр төр гэдэг алдахаас хамгийн их айх ёстой ёстой зүйл. Тэр тусмаа эх хүний үнэн үрдээ шууд тусаж байдаг учир. Нэр хугарахаар яс хугар гэж монголчууд бид илүү дутуугүй томъёолдог. 

Энэ тухай 9 жилийн дараа дуугарч байна. Тогтож бодож уншина биз ээ. Ахин энэ талаар гүтгэж, санаатай эвлүүлгийг нийтэд түгээвэл цагдаа шүүхээр нотлогдсон юм түүгээрээ явах болно гэдгийг хэлж сануулъя! Бах тавыг чинь хүслээр нь хангалаа, юм хэмжээтэй, үйл мөртэй! 

2016 оны яг сонгуулийн өмнө садар самуун гэх нэгэн бичлэг цацагдаж, би завхай, найруулагч Баатар ор дэрээ бичдэг увайгүй нэгэн болж үлдсэн юм. Энэ талаар тухайн үед би дуугараагүй учир нь амаржих тун дөхсөн байсан тул ийм зүйл хөөцөлдөхөөс жийрхэж жигшсэн хэрэг. Үнэн нь нэгэнт тогтоогдсон хойно хэлэхэд оройтохгүй гэж бодсон. 

Цаг хугацаа улирч, амьдрал ажлынхаа араас борви богсхийхгүй зүтгэсэн он жилүүд байлаа миний хувьд. Найруулагч Баатарыг уран бүтээлч, найруулагчынх нь хувьд би их сайн гадарлана. Бидний хамтдаа бүтээж туурвисан он цаг бол цэвэр уран бүтээлийн, “цагаан” он цаг байсан юм. Ирмүүн хэдэн “хүүхдийн” төсөлд улс төр шургалсан тэр цагийг мэдэрч би албан ёсоор төслөөсөө гарсан. Би Монголын эв эеийг сэтгэж “Монгол Тулгатны 100 эрхэмийн” нэгэн эс нь болж, хөрөнгө мөнгө, цаг хугацагаа зарсаан.

Өнгөрөгч хугацаанд Баатар болон намайг улс төрийн өнцгөөр буруутган гутаах гол хэрэгсэл нь мөнөөх бичлэг болж, 9 жилийн турш ашиглагдсаар ирлээ. Эмэгтэйгээ янхан, эрэгтэйгээ хужаа болгож гутаан дэвсэлдэг байдалдаа бид дөжирсөн. Харин уулзсан учирсанаа бичдэг гэдэг гүтгэлэг бол эр хүний хувьд дааж явмаар эд биш байх. Дашрамд дурьдахад Баатартай гэгдэх тэр үе, Ундралтай уулзсан мөн тэр цаг үед Ундрал өөрийн гэр бүлтэй, Баатар найз бүсгүйтэй, би Нандинзүрхийн хүүг тээж явсан юм. Олон жилийн гүтгэлэг, өвдөлт, төөрөгдлөө тайлах гэж давхар биетэй би Ундралтай уулзсан нь хүний нөхрийг авах гэсэн гарчигтай мөн л сэвэгдсэн нь улс төрийн зорилготой байсан. Уг бичлэг ч нэмэлт хачир, монтажтай цацагдсан. Ундрал ч Баатар ч би ч хувь хувийн мөрийг хөөж, нийлж наргиад байхгүй ч мэнд устай, бие биедээ хүндэтгэлтэй явдаг. Ундрал бид хоорондоо дайсан болж яваагүй юм. Түс тас үгтэй, амьдралын төлөө үнэнтэй бүсгүй. Ундралыг сайн ханьтай, үйлс бүтээл нь дэлгэр яваад баярлаж явдаг. 

2016 онд би ялагдсан намаас нэр дэвшиж байв. Танил талгүй над мэтэд хууль хүч яаж ч үйлчилж болох байсан ч миний гомдлын дагуу шалган шинжилж, үнэлэлт дүгнэлтийг үнэн шударгаар гаргаж Эвлүүлэг болохыг тогтоосон цагдаагийн бие бүрэлдэхүүнд би иргэн хүний хувиар талархдаг юм. Яг нэгэн цаг үед, 60 тэр бумын хэрэг гарч мөн л хууль шүүхээр явахад Эвлүүлэг биш гэдгийг тогтоон ялгаж байлаа. Яадгаа алдсан цагдаа сэргийлэх биш, төр цааз хуультай гэдгийг тэр үед өөрийн биеэр мэдэрсэн. Ам нээвэл гэдэг шиг олон жил хадгалсан нэгэн баримтыг ил гаргаж, нижгээд зүйлийн үнэнийг бичиж байна. 

2011 оны үеэс хоёр охинтой бүтэн амьдралд минь сэтгүүл сонины гүтгэлэг завсаргүй шургалж, манайхыг мөнгө ологч “ хэвлэлийн бодон” гээч болгосныг хожим сэтгүүлч найзаасаа дуулж байсан. Нөхөр бид хоёр ч омголон өөр өөрийг өмөөрч, түс тас үзсээр хоёр талд гарсан. Уг нь 10 жилийн нэг ангийн хоёр юм шүү дээ. Авгайг нь өдрийн нэг эртэй холбож улс орон даяар цуурч байхад яаж найз нөхдийнхөө нүүрийг харахав дээ гэж ч би дотроо өмөрсөн, өрөвдсөн. Сайхан хүмүүсийн түүх бичих гэсэн энэ жаахан мөрөөдөл минь ийм том золиотой байж гэж залгисан. Шүүхээр албан ёсоор салахдаа өөрөөсөө унагасан хоёр үрээ л өөртөө авъя, бусдыг эцэг хүний сэтгэл мэдэх биз ээ, өөр авах юмгүй ээ гээд уйлаад гарч байлаа. Шүүхийн тэмдэглэлд энэ хэвээр үлдсэн байналээ. Хангалуун тэнхлүүн өссөн хоёр үрийнхээ нүдэнд хор суулгахгүй гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсээн. Цаг наргүй ажилласан. Анхны ханийн минь ажил үйлс ч олигтой явахгүй болж, бидэнд туслах манатай болсон. Гэхдээ Эцэг хүний үрээ гэсэн сэтгэл нь үргэлж 2 охиноо ээж, 2 охин хамт өсөөгүй ч хамтаас өөрцгүй элэг бүтэн амьдарч байна. Гүн талархдаг шүү. Амьдралыг ганцаар үүрэх амаргүй үед их сургуулийн маань нэгэн курсын залуу гарч ирсэн. Харж бодож явдаг байсан юм гэсэн. Ар амьдрал нь бүтэхээ байж тарсан, архи тамхинаас биеэ татаж дийлэхээ байсан залуу энэ үед минь татаад авбал бүтэн амьдрал бүтээе ээ гэсэн. Итгэсэн. Итгэхээсээ өмнө өмнөх амьдралаа нийлүүлэх гээд хичээх хэрэгтэй, хамгийн үнэ цэнэтэй юм тэр байдаг юм шүү гэж хэлээд саналыг нь хүлээж аваагүй буцааж байсан. Жил илүү эргэж харьцаагүй. Нөхөр маань амьдарсан он жилийнхээ турш надад өөрөөсөө илүү итгэдэгээ, мөн ямар их хайртайгаа үргэлж хэлдэг байсан. Тийм ч сэтгэл зүрхнийхээ угаас 2 сайхан хүү мэндэлсэн. 

Буян Жагаагийн гүтгэсэн шиг 4 нөхрийн 4 хүүхэд надад байхгүй ээ. Хүнтэй шинээр танилцдаггүй, хуучинсаг, хаалттай надтай арван жил, их сургуулийн минь 2 залуу ханилан сууж би 4 хүүхдийн ээж болсоон. Хүний амьдрал хүслээр болох биш дээ. Үсээ годойтол сүлжиж, тас онц сурч, анги сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж явсан би таг комун, анхны эр хүнтэйгээ сууна гэж бусад охидын л адил мөрөөдөж хичээж явсаан. Амьдрал тэгүүлсэнгүй. 

Аминдаа л сайн ээж, сайн хань байх гэж зүтгэсэн. Оймс гутлыг нь зүлгэж, онгорхой цоорхойг нь оёж, бөөлжсийг нь цэвэрлэж, бие сэтгэлийг нь эдгээж, архи тамхинаас нь салгаж, аав ээжтэй нь эвлүүлж, дутууг нь нөхөж, урд хойдохыг нь энэрч явсан ч муу нэрийг бүгдийг нь би үүрч ирсээн. Бага хүү амаргүй өвдөж, би төрийн ажилдаа чигч зүтгэж, ганц хар дээлтэй хууль ёс гэж, ганган хөнгөнгүй хөөнги болж, дотогшоо дуугүй болоход эр хүн залхсан байх, ядарсан ч байх. Уг нь улс төрийн халуун тогоонд орох шийдвэрийг бид хамт гаргасан юм. Бидний амьдрал нийлэхэд ганц авгайгаасаа салсан гэж дуулж байснаас ахиад ард нь авгайтай нь илүү шахуу жил амрагласан хүн байна чинээ би бодоогүй. Надаас тас нууусан байсан. Мэдээд лавлатал амьдралын минь хараал болж надтай учирч, тархи бодлоо ч захирч чадахгүй болтлоо ховсдуулж, хэлсэн бүгдийг нь хийж зөвшөөрдөг нэг хүн байсаан, гэхдээ салаад бүр мөсөн гадаад явсан гэж дуугарч байсан.

Харин салахынхаа өмнө нэг хүүхэд дурсгалдаа чамаас авъя гэж байсан гэхэд нь, Хүүхэд гэдэг дурсгалын дурсан санах ямар нэгэн эд үү гэж айхтар шүүмжилж байж билээ… Тархи юмаа ховсдуулдаг тэр л хүн нь бидний амьдралд ч байсаар байсныг би огт мэдээгүй. Зүүдлээгүй. Дуулаад ч итгээгүй. Сүүлд төрийн айлчлалаар Токиод явж байхдаа халз таараад үг дуугарч чадахгүй, нулимс дүүрээд уйлчих гээд үр хүүхэд гэр бүл чинь хүлээж байгаа шүү гэж хэлчихээд, тэр эмэгтэйд нь хөгшин бүдүүнээрээ дуудуулж, хөөгдөөд боссон. Тал биед минь чи төрийн хүн шүү цэх бай, чанга бай гэх хатуу бодол, нөгөө талд минь өмрөөд уначихмаар ядруухан бүсгүй хүний сөхрөөд унамаар хүнд бодол зэрэгцэж, би хатуу цэх байхаа сонгож тэссэн. Онгоцонд ороод яг ардханд нь суудал таарч, энэ хоёр яг ямар холбоотой юм бол гэж таг ширтсээр, гаранд нь хүрэх болов уу гэж зүрх зогсох гэсээр арай л үхэхгүй бууж ирсэнээ одоо санахад зүрх хатгана. Би дотно найз нөхөддөө ч энэ тухай ам нээгээгүй, гэр бүл нь сайн уу гэхээр сайн байгаа гээд л өдийг хүрсэн. Гадуур бичээд эхэлж, үнэнийг яалтай! Үүнээс илүүг энэ удаа бичихгүй үлдээе! Удахгүй гарах номонд минь таасан таавар бүхний чинь хариу бий. 

Надад алдаа бий. Алдаагаа цөөлж, хүний мөртэй явахсан гэж хичээдэг. Аальгүйтэж үзээгүй би аальгүй болж, завхайг үзэн яддаг би завхай болчихсон яваа. Хашгирмаар үе байдаг ч би хашгираагүй. Өнөөдөр би ямар ч үзэн ядалтгүй, хашгираангүй энэ бүгдийг бичиж байна. Энэ бичвэрт гарсан хүн бүр амьд бий! Амьд тусмаа би бичиж байна. Би хэн нэгэнд ярилцлага өгч өөрийгөө магтуулсангүй, хөргө бичүүлж гоё харагдах ч гэсэнгүй. Зүгээр л туулж яваа үнэн минь энэ. Тайлбар багатай, үйлс ихтэй, үнэн мөртэй амьдрахыг туйлаас хичээдэг. Үр хүүхдийнхээ өмнө үнэн түүх бүтээхийг эрмэлзэж яваа жирийн нэгэн ээж. Еврей ээжүүд охиддоо, чи хэдий чинээ ширээний ард бага цаг өнгөрөөнө, төдий чинээ их цагийг орон дээр өнгөрөөх болно гэж хатуу захидаг гэнэлээ. Гэрийн орноос эрсийн ор руу, эрсийн орноос үрсийн тавилан руу шургалах эмэгтэй бүү олон байг! Би үнэн бат монгол ээжээс төрсөн, ээж аав минь намайг номын чанга мөр хөөлгөж, айлын зөв гэргий болгож өсгөсөөн. Төрөх гэж л хэд хоног хэвтсэнээ эс тооцвол бүтээх гэж, өсөх гэж, амьдрах гэж л зүтгэж явна даа." гэжээ.

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

4 цаг 10 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

5 цаг 18 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

5 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

23 цаг 26 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

23 цаг 42 мин

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

Өчигдөр 13 цаг 33 мин

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

Өчигдөр 10 цаг 47 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

Өчигдөр 10 цаг 41 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

Өчигдөр 10 цаг 33 мин

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

Уржигдар 13 цаг 35 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

5 цаг 18 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

2026-05-06

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

2026-05-06

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

2026-05-06

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

Өчигдөр 13 цаг 33 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

Уржигдар 13 цаг 35 мин

Сурталчилгаа