Монголын хамгийн үнэтэй цүнхийг МАК-ийн өв залгамжлагч Н.Цэлмүүн барьдаг

Монголын хамгийн үнэтэй цүнхийг МАК-ийн өв залгамжлагч Н.Цэлмүүн барьдаг

Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ бэлэглэсэн 20 саяын Шанелын цүнх сүүлийн үеийн топ сэдвээр нэрлэгдэж буй. Тэгвэл жинхэнэ үнэтэй цүнхийг баруун солгойгүй сэлгэдэг Монголын баячуудыг дурандацгаая.

Юун түрүүн хамгийн үнэтэй, хамгийн олон брэнд цүнхний цуглуулгаар МАК-ын гүнж Н.Цэлмүүн өрсөлдөгчгүйгээр нэгт жагсаж байна. Тиймээс эхлээд түүнийг онцолъё.

content 2190 ычыч

Н.Цэлмүүн нь Монголын толгой баячуудын нэг, алтны магнат МАК-ын Б.Нямтайширын амин хайртай ганц охин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү, Ерөнхий сайд асан Сү.Батболдын бэр, МАК группийн өв залгамжлагч хэмээх гялгар, цулгар CV-тэй бараг Монголын цорын ганц эмэгтэй. Тиймдээ ч матрын арьсан Беркин, Келли, Шанел тэргүүтэй доод тал нь 9,000$-оос эхлэх үнэ бүхий цүнхүүдийг өдөр тутамдаа сольж ээлжлэн барьдаг байна.

content 2190 IMG 2726

content 2190 Ц90 175 сая

Зөвхөн инстаграмдаа нийтэлсэн зургуудаас нь харвал 30 гаруй нэр төрлийн дан брэндийн цүнх энэ хатагтайнх. Цуглуулгын ихэнхийг Hermes брэндийн Kelly, Birkin цүнхнүүд бүрдүүлж байгаа бөгөөд жишээ нь энгийн арьсан Kelly-н дэлгүүрийн лангуун дээрээ эхлэх үнэ нь 10 мянган ам.доллар. Гэвч дэлгүүрийн лангуун дээрээс олдох нь ховор, ихэвчлэн хоёрдогч зах зээлээс олдоно. Матрын арьсан Kelly нэлээн үнэтэй, дэлгүүрийн лангуун дээрх үнэ нь 40,000 ам.доллар, гэвч бас л олдох нь ховор, хоёрдогч зах зээлээс 60,000-70,000 ам.долларт авна. Арьсны бүтэц, он, тоноглол зэргээсээ хамаарч  500,000 ам.доллар хүрэх нь бий.

content 2190 3 315 сая

content 2190 ц5 210 сая

Хамгийн багадаа 60,000 ам.доллараас эхлэх матрын арьсан Kelly-г Монголд хоёрхон хүнд барьдагийн нэг нь Н.Цэлмүүн хатагтай, нөгөө нь “Сэрүүн” группийн О.Халиун нар. Түүнчлэн барьж буй Hermes Birkin, Kelly-гийн тоогоороо Монголд Н.Цэлмүүнтэй өрсөлдөхүйц нэг эмэгтэй байдаг нь Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Desi буюу Б.Даваасүрэн хатагтай.

content 2190 халиун

content 2190 д3 copyedede

Цаашилбал, Hermes Birkin, Hermes Constance гэх мэт хэмжээнээсээ хамаараад 10,000-60,000 ам.долларын хооронд хэлбэлздэг цүнхнүүд Н.Цэлмүүн хатагтайд хэд, хэд бий. Угаас Hermes-ийн фанат бололтой. LV, Chanel-ыг нь тоолж, тооцохгүйгээр бодоход түүний зөвхөн Hermes-ийн цүнх 20-иод нэр төрөл, үнийн дүн нь 1.5 тэрбум өлхөн хүрэх аж.

content 2190 Ц83я copy

content 2190 Ц83 52 сая copy

Энэ Hermes Kelly цүнх л гэхэд 60 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр 210 сая төгрөг болж байна. Ингээд 30 гаруй нэр төрлийн цүнхнүүдийн үнийг тооцоолж үзвээс 2 тэрбум төгрөг давж байна.

content 2190 амамбөб

content 2190 b4655bb04bdd0ba6a0c9

Түүнчлэн цүнхнээс гадна дэлхийн баячууд үнэт эдлэлд чамгүй хөрөнгө, хүч хаядаг. Н.Цэлмүүн хатагтайн зарим үнэт эдлэлийг сонирхвол Patek Philippe-ын энэ цаг гэхэд дунджаар 100 мянган ам.долларын үнэтэй. Бөгж нь овоо том алмааз, энэ дайны алмааз эрдэнэ мөн л 100 мянган ам.доллараар үнэ нь яригдана.

Энэ цаг алтан Cartier, 20.000 ам.доллар бол энэхүү Van Cleef-ийн зүүлт багадаа 15.000 ам.доллар. Цаашилбал, энэхүү маргад эрдэнэ (emerald)-ийн зүүлт цагаан алтан гинж, алмаазан шигтгээтэйгээ нийлбэл дор хаяж 30.000-50.000 ам.доллараар үнэ нь тогтох болов уу. Гэх мэтээр энэ цагийн үеийн алтан фэшнистагаар өрсөлдөгчгүйгээр Н.Цэлмүүн хатагтайг нэрлэж болохоор байна.    

content 2190 000005

content 2190 000004

content 2190 00006

content 2190 000003

Монголын эдийн засаг 2010-аад оны үеэс буюу Оюутолгойн төсөл хөдөлж эхэлсэн цагаас эрчимтэйгээр өсөж тэлсэн байдаг. Энэ хэрээр luxury брэндийн дэлгүүрүүд ч ам уралдан нээгдэж, шинэ үеийн брэндлэг, өнгөлөг баячууд ч төрөн гарсан. Эднээс хамгийн брэндлэг, ганганаараа УИХ-ын гишүүн асан Ч.Содбилэгийн гэргий “Ажигана” Э.Туул, МАК-ын гүнж Н.Цэлмүүн нар хоорондоо өрсөлддөг байв. Цагийн уртад Э.Туул хатагтай олон нийтийн анхаарлаас холдож харин Н.Цэлмүүн хатагтай Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүүтэй сууснаар энэ талбарт товойн гарч ирснийг түүний цүнх, гоёлууд харуулж байна. Ер нь үе үеийн Ерөнхий сайд нарын хамаарал бүхий хатагтай нар хамгийн ганган, брэндлэг байсан ч гэж болохоор. Жишээ нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа, охин Б.Бадамханд нар хүрээний брэндлэг баячуудын жагсаалтад нэлээн дээгүүр жагсана. Мөн л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгал гэхэд өөрийн брэндийг гаргаснаас гадна Шангри ла дахь түүний нэрийн дэлгүүрт Max Mara, Valentino, Balmain зэрэг luxury зэрэглэлийн брэндийн хувцас, гутал зарагддаг.

content 2190 ба6

Энэ бүхнээс харахад Выставкаас өөр олигтой дэлгүүргүй байсан 2000-аад оны үетэй харьцуулахад сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг хэрхэн тэлж, томорсныг, монголчууд хэрхэн баяжсаныг харж болохоор байгаа юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.