ХУРИМЫН ДААШИНЗНЫ ЧИГ ХАНДЛАГА 2026

ХУРИМЫН ДААШИНЗНЫ ЧИГ ХАНДЛАГА 2026

Барселонагийн хуримын загварын 7 хоногт 30 гаруй орны 450 гаруй хуримын даашинз танилцуулагдлаа. Хуримаа хийхээр төлөвлөж буй бүсгүйчүүдэд 2026 оны хуримын даашинзны чиг хандлагыг танилцуулж байна.

Богемийн загварын чиг хандлага хуримын даашинзны ертөнцийг доргиож эхэллээ. Органик даавуу, уналттай силуэт, нэхмэл тор, цацаг хөвөө бүхий элементүүдээс бүтэх энэ төрлийн даашинзууд далайн эрэг, элсэн цөл, цэцэрлэгт хүрээлэнд хуримлахаар төлөвлөж буй бүсгүйчүүдэд илүү тохирно.

content 2237 Богемийн бэр

Хуримын даашинзыг зөвхөн цагаан өнгөөр төсөөлдөг цаг өнгөрсөн. Бусдаас онцгой содон байхыг хүссэн хүмүүст өнгөлөг сонголтуудыг дизайнерууд өгөх болсон. Уламжлалт цагаан даашинзнаас гажсан саарал, хөх, шар, ягаан өнгийн зөөлөн уусалттай хувилбарууд хуримын загварын шинэ стандарт болон орж ирж байна.

content 2237 Өнгө саарал

2025 оны хуримын хувцасны загварууд дээр хүзүүний ороолт зонхилж байгаа бол 2026 онд нөмрөг нөлөө өндөртэй байх нь. Гадуур хувцас мэт хүнд нүсэр, үлгэрийн дагина мэт нарийн чимэглэлтэй гээд бэрийн сонирхол, гоо үзэсгэлэнд тохируулан чөлөөтэйгөөр сэтгэн бүтээж болно.

content 2237 Нөмрөг

Минимализм хүчтэй хэвээр байгаа ч максимализм ноёрхлоо тогтоохоор нүсэр хүнд чимэглэлүүд хуримын загварт эргэн ирж байна. Гялалзсан нүсэр чимэглэлүүдээс гадна органик бүтэцтэй гар ажиллагаа шаардсан нэмэлт гоёлууд хуримын даашинзуудыг чимж эхэллээ.

content 2237 Чимэглэл

5.Өргөн тааз

Сайн даашинз бэрийн галбирыг засаж харагдуулах үүргээ гүйцэтгэж эхэллээ. Таазны хэмжээг өргөн бөгөөд бэлхүүсийг нарийн харагдуулахын тулд дизайнерууд хатуу, биетэй материалуудаар тоглолт хийж байна.

content 2237 Өргөн тааз

 

6.Хүзүүвч 

Хүзүүвч бүхий хуримын хувцас бэрийн өөртөө итгэлтэй, тухтай байдлыг бүрдүүлж байна. Ялангуяа хуримын бүжиг хийх үеэр гоо үзэсгэлэнгээ гайхуулангаа санаа зовох зүйлгүйгээр тухтай бүжих боломжийг энэ төрлийн даашинзууд олгох болно.

content 2237 Хүзүүвч

7.Дотуур хувцаснаас эхтэй торон материал

Хэдийгээр торон материал хуримын даашинзны сонгодог материал боловч дотуур хувцсанд ашиглагддаг онцгой нарийн торон материал, жижиг хэрэглэлүүд хуримын даашинзны бүрдэлбэрт байр сууриа нэгэнт эзэлжээ. Энэ төрлийн даашинз ихэмсэг, секси харагдах хүсэлтэй эмэгтэйчүүдэд илүү тохирно.

content 2237 Дотуур хувцас

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.