Шашин судлаач С.Янжинсүрэн хаа ч явсан Ерөнхийлөгчид зөвлөнө

Шашин судлаач С.Янжинсүрэн хаа ч явсан Ерөнхийлөгчид зөвлөнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бат арыг нь даадаг, шаггүй боловсролтой, найдвартай баруун гарууд цөөнгүй бий. Тэдний нэг нь шашин судлаач, доктор профессор С.Янжинсүрэн хатагтай. Өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажилладаг энэ хатагтай хаана ч боловсролын хэргэм зэргээрээ ялгардаг тодордог чамбай нэгэн. Үеийнхэн нь үгүй ядахдаа брэндээр гангарч, баян нөхрийнхөө халамжинд хөлбөрч хэвтэхэд манай доктор эрдэм ном ялангуяа Буддын шашин судлалд шамдаж, хоёр гурван оронд эрдмийн зэргээ ахиулсан гялгар доктор. Хажуугаар нь МУИС-д багшилна. Нэмээд Ерөнхийлөгчид зөвлөнө, төрд зүтгэнэ.

content 2320 4

Тухайлбал, 2007 оноос эхлэн Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын зөвлөх, Шадар сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Харин түүний нөхөр Б.Цэнгэл нь насаараа даргын сэнтийд заларч буй улс төрийн нууц ноёдын нэг. Өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж буй Б.Цэнгэл даргын хяналтанд Монголын төрийн өмчит 80 гаруй компани, аж ахуйн нэгж байдаг гээд бодохгүй юу.

content 2320 19

Намтар түүх сөхвөл тэртээ 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны даргын албыг хашсанаас хойш өнөөдрийг хүртэл төрийн аль том гэсэн даргын суудалд тухалж 13 томилгоо авсан арвин баялаг намтартай. Гэхдээ тэрээр зүгээр нэг төрийн түшмэл биш. Сайхан гэргийтэйг хэлэх үү, алган дээрээ бөмбөрүүлж, алт мөнгөнд хөлбөрүүлэхгүй ч гэлээ төрийн ордны чанх ард, хотын А зэрэглэлийн байршилд 1 метр кв нь 1000 ам.доллараар үнэлэгдэх байрлалд оффис худалдан авч, эхнэртээ бэлэглэж чадсан жаатай, зайтай эр. Тэрхүү оффис байшин дотроо доктор С.Янжинсүрэн хатагтайн бичгийн өрөө хэмээн эрхэмсэг ялгуун оршдог “гэжуга”.

content 2320 001

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.