Танилц: 2$ сая долларын цуглуулгатай Монголын жьюлири гүнж Л.Гэгээ!

Танилц: 2$ сая долларын цуглуулгатай Монголын жьюлири гүнж Л.Гэгээ!

Тэртээ 2020 онд “Говь” брэндийн ишиг тэвэрсэн рекламны зургаараа эх орондоо танигдаж байсан энэ хатагтайг Л.Гончигсумлаа гэдэг. Модель Гэгээ нэрээрээ илүү алдартай тэрээр дараахан нь Италийн алмааз, үнэт эдлэлийн брэнд Damiani-гийн брэнд амбасадороор тодорч, Шангрилагийн орой дээр бүтэн жил заларсан. Монголдоо бол ийм 2 төслөөр танигдсан түүний жинхэнэ алдар цуу эх орондоо гэхээсээ илүү олон улсад, ялангуяа Сингапурын high fashion ертөнцөд хэдийнэ хүлээн зөвшөөрөгджээ. Хоёр жишээ дурдъя.

content 2335 494691118 3200355336

content 2335 496508605 2183011632

content 2335 505492326 2732016770

content 2335 504312372 1315775300

Угаас тэрээр дэлхийн үнэт эдлэлийн luxury брэндүүд болох Cartier, Van Cleef, Rolex-ын багадаа 30 мянган ам.доллараас эхлэх үнэт эдлэл, цаг тэргүүтнээр гангараад зогсохгүй цуглуулдаг баячуудын нэг аж. Зөвхөн үнэт эдлэлийнх нь цуглуулга 2 сая ам.доллараар хэмжигддэг тухай дээдсийн хүрээнд шивэр авирхийдэг байна.

Ер нь дэлхийн төдийгүй Монголын хөрөнгөтнүүд цүнхний үеэ дуусгаж цаг, үнэт эдлэлд ач холбогдол өгч, дээдсийн хүрээнийхний ранк, үнэ цэнэ чухамдаа үнэт эдлэлийнх нь цуглуулга, budget-аар тодорхойлогддог болсон гэнэ. Эл ранкаар Монголын хөрөнгөтнүүдийг эрэмбэлэвэл нэгт алдарт МАК-ын гүнж Н.Цэлмүүн, хоёрт Л.Гэгээ, гурав, дөрөвт Le Beautique салоны эзэн баян Бямбаагийн охин Деси буюу Б.Даваасүрэн, “Ажигана” Э.Туул нар жагсдаг аж.

content 2335 506814489 2397823325

Тэгвэл Монголын хөрөнгөтнүүдийн жагсаалтад гэнэт орж ирсэн Л.Гончигсумлаа буюу Гэгээ гэж хэн бэ?

Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг олон улсад гарсан Монголын цөөн загвар өмсөгчдийн нэг тэрээр бага насаа Солонгост өнгөрүүлсэн, эдийн засагч мэргэжилтэй. Эртний түүх сөхвөл 20-иодхон настайдаа Английн лордтой сууж, салалтаасаа 2 сая долларын гэрээний төлбөр авсан хэмээн хэвлэлүүд шуугиж байсан.

Түүнчлэн“Гончигсумлаа” гэх сантай, сангаараа дамжуулан гэр хороололд худаг барих, хүүхэд багачууд руу чиглэсэн сургалт явуулдаг гэх мэт тал бүрийн өнцөгтэй, хамгийн гол нь Монголоосоо хальж олон улсад үнэлэгдэж чадсан шинэ үеийн цөөн залуусын нэг аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.