Нүүрсний хулгайд холбогдсон, Солонгос яваад сураг алдарсан гэх Б.Бадрааг саатуулжээ
Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг олсон, түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн талаарх мэдээлэл олонд цацагдаж байсан. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, Солонгос яваад сураг алдарсан гэх Б.Бадрааг саатуулжээ. Тухайлбал, түүнийг БНСУ-аас ирэхэд нь баривчилж 461-р ангид цагдан хорьсон байна.
Өмнөговь аймгийн Засаг даргаар олон жил ажилласан түүнийг хөрөнгө бэл ихтэй, чамгүй мөнгө босгож чадсан эж ярьдаг. Улаанбаатар хотноо тансаг том хаустай Б.Бадраагийн Өмнөговь аймаг дахь гэр нь харуул хамгаалалттай, тансаг гэж жигтэйхнийг нутгийн иргэд нь анддаггүй гэнэ.
Ямартай ч нүүрсний сонсголд “Би Ажнай Бат-Эрдэнэтэй хамтарч компани байгуулснаа одоо л харж байна.” гэж хэлсэн түүнийг ийнхүү "төрийн хамгаалалтад" авчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.