Гэртээ дуулаад шүүхэд дуудагдах шахсан анхны дуучин

Гэртээ дуулаад шүүхэд дуудагдах шахсан анхны дуучин

Сонгодог урлагт ямар ам барих боломж байх биш. “Ньюанс”-ын Д.Дүйнхэржав өдөр болгон 15-20 цагт гэртээ бэлтгэлээ хийдэг. Үүнээс болж хөрш нь Зөрчлийн хуулиар шүүхэд өгнө гэж байжээ.

Сүүлийн үеийн орон сууцны хана дуулалтын бэлтгэл хийх нь байтугай чангахан найтаахад сонсогдохоор болсон нь хөндүүр сэдэв. Тэгэхээр дуучны буруу юу, хөршийн буруу юу, анхнаасаа чанаргүй барьсан барилгын компанийн буруу юу бодох л асуудал.

Гэснээс Д.Дүйнхэржав бэлтгэлээ таслахгүй хийсээр томоохон арга хэмжээ бүрийн эхэнд дуулдаг хүндэт дуучин хэвээрээ байна. Тэрбээр “Ньюанс”-аас гадна соло тоглолт хийж байсан. Магистр хамгаалсан авьяаслаг залуу хүсэмжит залуусын жагсаалтанд багтаж байсан ч удаатай. Дуурийн урлагтай амьдралаа холбосон дуучин залуус ихэмсэг хээнцэр нь донж маяг нь юм л даа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.