Лу.Гантөмөрийн охин бүжигчин Т.Саруултөгстэй 7 жилийн дараа хуримлаж сонголтоо бататгав
АН-д амьдрал нь болж бүтэж байгаа нэг л хүн яваа нь Лу.Гантөмөр юм уу даа. Улс төр бужигнасан энэ өдрүүдэд намын даргын суудлаа та нар авбал ав, хуралдацгаая гэчихээд өөрөө охиныхоо хуримыг нижгэр хийж сууна.
Сайдын хүргэнээр орсон Т.Саруултөгс “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “AIM4R production”-ийг үүсгэн байгуулагч бүжигчин байснаа тэрбумтан болсон гэдгээ өөрөө зарладаг шинэ үеийн жензи нарын нэг. Хосууд Америкт амьдарч орчин цагийн залуус ажилтай, орлоготой хангалуун сайхан амьдарч болохыг үлгэрлэдэг. Улстөрч хадам ааваасаа илүү л гарна уу гэхээс дутахгүй амбицтай хүргэн хүү охин Г.Ганзаяаг нь жаргалтай байлгаж байвал аав өөр юу хүсэх вэ.
Хосууд үрийн зулай үнэрлэсэн, үерхэж дотносоод өдгөө 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.