АН-ын даргын сунгаанаас мултарсан Ө.Шижир амрагийн тоогоороо Женкотой барьцана

АН-ын даргын сунгаанаас мултарсан Ө.Шижир амрагийн тоогоороо Женкотой барьцана

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар дебют хийж олонд нэр алдар нь цуурайтсан Ө.Шижир боловсрол яривал ШУТИС-ийн компьютер техник менежментийн сургуулийг төгссөн байдаг л намтартай залуу.

content 2605 unnamed

Гэхдээ хэн ч харсан Женко Х.Баттулгын хажууд боловсролтой их сургуулийн дипломтой гэсэн үг. Ирээдүйд Ардчилсан нам сонгуульд ялбал Ерөнхий сайд болох хүн нь намын дарга. Энэ үүднээс төсөөллөөр Ө.Шижирийн хувийн амьдралыг харцгаая. Тэрбээр анхны амьдралаа Мандхай хэмээх дориун боловсролтой бүсгүйтэй эхлүүлсэн бөгөөд Засгийн газар хавьд ажиллаж байгаад гадагшаа явсан юм билээ. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй.

content 2605 мандхайfff

Ө.Шижирийн сая наадмаар дагуулж явсан бүсгүй нь өөрөөс нь эгчмэд гурав дах гэргий нь ажээ.

content 2605 DSC029gggg10

Харин хоёр дахь болзоот бүсгүй нь түүний мөнгөний гахай, “Анна Кашимер”-ийн Г.Ариунжаргал гэж ноолуурын салбарт брэнд үүсгэсэн мөнгөлөг, өнгөлөг бүсгүй байжээ. Г.Ариунжаргал өөрөө Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр тойглож гүйсэн ч ёндоороогүй бөгөөд болзоот залуугаа эд мөнгөөр дутаахгүй сойж энэ хүргэсэн гэж ордны тамхины цэг дээр жиг жуг хийх юм билээ.

content 2605 ариунжаргал

Ө.Шижир Ардчилсан намд залуугаасаа ажилласан нь үнэн. 2007 онд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулсан бөгөөд Женко Х.Баттулгыг дагаж эхэлсэн нь 2018 оноос эхтэй. Женкогийн тойрон хүрээлэгчид шувуу болж нисэх нь нисээд, шорон оронд орох нь ороод, гарах нь гараад нүүрсчин гэж дансаа бариулах нь бариулаад хүндхэн хувь заяаг туулж яваа. Одоо ахыг орлох нь Ө.Шижир л юмдаг уу даа. Ардчилсан нам Женкогийн гарт очно оо гэсэн үг, Ө.Шижир нэр дэвшээд, дарга болсон бол. Хэрхэхийг мэргэн ухаантнууд мэдэцгээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.