Энэ намрын топ хуримын эзэд: Монголын хоёрдугаар үеийн баячуудын тэрбум давсан тансаглал!

Энэ намрын топ хуримын эзэд: Монголын хоёрдугаар үеийн баячуудын тэрбум давсан тансаглал!

Хэдхэн жилийн өмнө хөрөнгөлөг баячууд барьж буй гар утас, хөлөглөж буй унаа, амьдарч буй хаусаараа бие биетэйгээ барьцан, өрсөлддөг байжээ. Харин орчин цагт тэдний өрсөлдөөн хэн илүү тансаг, гоё тодотголтой өвөрмөц хурим хийснээрээ зэрэг зиндаагаа тодорхойлдог болсон юмдаг уу даа. Тиймдээ ч энэ намрын топ хуримын эздээр АПУ-гийн өв залгамжлагч Б.Гантиг, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн охин Г.Ганзаяа, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын хүү Т.Батбилэг нар тодров. Тэгвэл монголын хоёрдугаар үеийн баячууд хэнтэй, хэрхэн хуримласныг сонжицгооё. 

-АПУ-гийн өв залгамжлагч Б.Гантиг, Б.Биндэрьяа нарын 11 жилийн романстай хурим-

content 2629 538229722 1168657795

Монголын топ баячуудын эгнээнд АПУ-гийхан зүй ёсоор бичигдэнэ. Тиймдээ ч энэ намрын хамгийн тансаг, сүр дуулиант хуримыг АПУ-гийн Б.Гантиг эхлүүлсэн. Тэрээр сүйт бүсгүй Б.Бидэръяатайгаа 2014 оноос үерхсэн бөгөөд, тоонот гэрт толгой холбоод, тостой тогоонд хошуу холбон 6 жилийг өнгөрүүлжээ. Ийнхүү удтал романсласны эцэст хуримаа хийхээр зэхсэн хоёр аль хавраас эхлэн bachelor party-гаа гадаад орноос авхуулаад тансаг хийж, монголын хоёрдугаар үеийн баячуудын тансаглалыг утгаар нь үзүүлсэн.

content 2629 539052572 1852854979

content 2629 541061246 1852962857

-Улстөрчид чуулсан Лу.Гантөмөрийн охины лут хурим-

content 2629 535265736 1328152235

Сайдад хүргэнээр орж, АНУ-д амьдран Монголдоо инфлюнсер болж мандах болсон бүжигчин Т.Саруултөгс Г.Ганзаяа нар улстөрчдийг цуглуулан жинтэй хуримлалаа. Тэдний хуримд АН-ын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нар зочноор оролцон, Төрийн ордны чуулга уулзалт шиг улс даяар шуугитал нижгэр найрласан. Бүр цаашилбал атаархагчид хүртэл хуримлаж буй хосуудаас илүү уригдсан зочдын хувцас сэлтийг шүүмжлээд амжсан. Сонирхуулахад тансаг, нижгэр, олны анхаарлыг татсан хуримын эзэд европ маягаар бус монгол өв соёлоо шингээсэн дээл гоёл, босоо бичгээрээ тангараг өргөсөн нь олныг баясгасан биз ээ.

content 2629 537900852 1852126229

content 2629 535472064 1090942189

content 2629 537128684 1328152278

content 2629 483312240 1848961122

-Б.Тэрбишдагвын хүү Б.Батбилэг, инстаграмын од Б.Даваасүрэн нарын мөнгөлөг хурим-

content 2629 Screenshot 2025 09 0

Инстаграм гарч ирснээс хойш хөөрхөн охид ажил хийхээ больж, ердөө гоё зураг, бичлэгээ нийтлэн мөнгө олж амьдардаг гэдэг үг оргүй ч үг лав биш ээ. Тэгвэл инстаграмдаа 164 мянган дагагчтай, гялгар зурагтай, фото модель хийдэг Б.Даваасүрэн нэгэн үеийн жинтэй улстөрч Б.Тэрбишдагвын бэр болов. Тодруулбал Б.Тэрбишдагвын ач хүү Т.Батбилэг гэх гүүглд мөргүй, гэрэлд цохиулаагүй цэмбэгэр цагаан хархүүтэй хуримлалаа. Сүйт хархүү Т.Батбилэг улстөрчийн ач хүү, харин сүйт бүсгүй Б.Даваасүрэн эрхэлдэг ажил нь тодорхойгүй, эгэл даруухан боловч гялгар, гөлгөр зургуудаараа эрчүүдийн хараа булааж байв.

content 2629 535887771 1853295958

content 2629 533151177 1853295959

content 2629 491509888 1851129153

content 2629 476404478 1849564470

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.