УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гурав дахь хүүхдээ тээж буй учир намрын чуулгын нээлтэд оролцож чадахгүй болжээ
ИЗНН-ын жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара гурав дахь хүүхдээ тээж буй талаарх бор шувуу Төрийн ордоны тамхины цэгт жиг жуг хийх болжээ. Сүүлийн үед түүний талаар нөхрөөсөө салсан, УИХ-ын гишүүний ажлаа өгөх гэж байна гэх зэрэг олныг талцуулсан мэдээллүүд хөврөх болсон. Тэгвэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар нийгмийн сайн үйлс хийж, дуу хоолойгоо дориун хүргэж чаддаг тэрээр ийнхүү гурав дахь хүүхдээ өлгийдөх нь ээ.
Түүнчлэн энэ сарын сүүлээр амаржих учир аравдугаар сарын 1-нд эхлэх намрын чуулганд оролцож чадахгүй болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.