МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ

МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ

Хоногийн төлбөр нь хоёр, гурван саяас эхэлдэг Монголын тансаг зэрэглэлийн зочид буудал, резортуудыг “Алтайн Хүдэр”-ийн босс “баян” Базараа, УИХ-ын гишүүн Ч.Энхтүвшин тэргүүтэй баячууд баздаг. Тэгвэл энэ удаад МАК групп тус салбарт хөл тавилаа.

content 2660 02

Тодруулбал, өчигдөр Бага тэнгэрийн аманд нээлтээ хийсэн “Ayan Zalaat” тансаг зэрэглэлийн зочид буудал, резортын хоногийн үнэ 3 саяас 27 сая төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд  үйлчилгээний ажилтнууд нь Вьетнам, Флиппин голдуу гадныхан, тогооч нар нь ч ялгаагүй гадаад хүмүүс гэх мэтээр бүхий л талаараа дээдсийн хүрээнийхэн болоод гадныханд чиглэсэн концепцитэй аж.

content 2660 7

content 2660 9

“Ayan Zalaat”-ын нээлтэд Монголын нэр нөлөө бүхий хөрөнгө чинээтэй бүхий л хүмүүс уригдсан бөгөөд нээлтийн dress code-ийг black tie хэмээн онцгойлон заажээ. Энэ нь товчхондоо бол тансаг, үдэшлэгийн стандарт болох эрчүүд нь смокинг, эмэгтэйчүүд нь урт даашинзаар гоёхыг хэлдэг. Тэгвэл “Рояал” академийн захирал, Н.Учрал сайдын гэргий, ирээдүйн тэргүүн хатагтай болох өндөр магадлал бүхий Ч.Сэлэнгэ шууд хар зангиа зүүж очсон нь үүнийгээ сторидоо онцлон ярьсан нь угийн шооч дээдсийн хүрээнийхэн өөр хоорондоо гайхаж эсвэл шоолж ярихад хүргэжэ. Брэнд трэндийг эгнүүлдэг чамгүй загварлаг, тун ч өндөр боловсролтой гэгддэг залуу хатагтайн хувьд нээрээ ч ичмээр явдал мөн л дөө. Уг нь хэлтэй устай хүн black tie гэж ямар дресс код юм бол гээд ядахдаа гүүглдчихсэн бол ингэж шүүмжлүүлэхгүй л байх байсан даа.

content 2660 Screenshot 2025 09 1

content 2660 546927623 2543063805

content 2660 545839719 2543063837

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.