T-ARA хамтлагтай Монголоос тулах царайлагууд: “Гала”, модель О.Билгүүн

T-ARA хамтлагтай Монголоос тулах царайлагууд: “Гала”, модель О.Билгүүн

Гаднаас гоё сайхан охид хүүхнүүд ирэхэд тосдог ганц өнгөтэй өөдтэй залуу нь модель О.Билгүүн болсон юм уу даа. Монголын загварын 7 хоногт ирсэн гадны нэртэй агентлагийнхныг тэр тосон англиар дуржигнуулсан бол өчигдөр T-ARA хамтлаг ирэхэд загварын дээлтэй сувенир хийлээ. О.Билгүүн давуу тал нь солонгос хэлтэй.  Гадна дотны хэн ч харсан нуруулаг царайлгаараа нүд дүүрэн О.Билгүүн “Азийн супер стар модель” шүү дээ.

content 2662 536279727 4195165877

T-ARA тоглолтоо хийхэд өөр нэг монголоос барьж буй сюрприз нь 20 жилийн дараа уран бүтээлдээ эргэн орсон “Гала” хамтлаг. Миалж доёолсон ч гандан буурахгүй гоё сайхнаараа гайхуулж байгаа хоёр тоглолтын пиарын хамгийн өнгөлөг видео “Гала” хамтлагийнхных байлаа. Ану Болороо хоёр дуулна ч бүжиглэнэ чиг. Нэг тоглолтын хувцаслалт нь л 20 сая давдаг гэлцэх юм билээ.

content 2662 518275573 1281067670

T-ARA дэлхийн од хамтлаг. Нэг гишүүн нь хөлөө хугалсан суга таягтай ирсэн ч гэсэн үзүүлээд өгөх нь тодорхой. Манайхан аль байдгаа урдаа барьж байна. Стадионы тоглолтуудын чанарт МУГЖ Т.Ариунаа update хийх гэж оролдсон. Араас нь П.Баярцэнгэл ч муугүй байлаа. Маргааш хөгжим нь битгий гацаасай, үзэгчид нь дүүрээсэй. Соёлтой шоудаарай манайхаан. Улсын нэр нүүр гарна шүү.

content 2662 539535361 1291557005

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.