М.Нарантуяа-Нара гишүүн 80-аад оныхныг дэмжинэ гэв

М.Нарантуяа-Нара гишүүн 80-аад оныхныг дэмжинэ гэв

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн явдал намрын улс төрийн галыг утгаар нь өрдөж орхилоо. Дээрх мэдэгдлийг хийх хүртэл баргийн юманд хөдөлдөггүй, хойш сууж ирсэн Д.Амарбаясгаланг МАН-ын даргын төлөө өрсөлдөхгүй байх гэсэн битүүхэн таамаг улс төрийн хүрээнд байсан юм. Гэтэл тэрээр таамгийг тэс цохисон мэдэгдэл хийсэн нь 80-аад оныхон ах нартайгаа рингэн дээр шударга үзэлцэхээр шийдсэнийг илтгэж орхисноос гадна энэ удаагийн ах намын зодоонд Д.Амарбаясгалан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд бат зогсох нь гэсэн мэссежийг өглөө.

Үүнийг батлах гэсэн мэт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сошиал хуудсандаа байр сууриа шууд илэрхийллээ. Тэрээр,

“МАН нэгэнт Монгол улсыг засагласаар бас засаглаж байгаа цагт ядаж удирдлага нь хуучны ужгирсан 70-аад оныхныгоо бөлдөгдөж хамаг хор шор найруулж, хонгил үүсгэж сурсан 60-аад оныхноос нь салгахын тулд сайн муу хамаагүй 80-аад оныхныг нь дэмжих ёстой юм!!!

Монгол улсыг худал хулгай хувхайд идүүлж авилга хээл хахуулийн төр бизнесийн сүлжээ болгосон хүмүүс бол 60-аад оныхны улс төрчид юм!!!

МАН 60-аад оныхондоо бөлдөгдүүлсээр байвал энэ улс ч сэхэхгүй нэрээ л нэг өдөр бид Непалдах ирээдүй холгүй болно!!!

Төгс хүн хаана ч байхгүй, ялангуяа МАН-д бүр ч байхгүй.

Тиймээс МАН-н гишүүд өнөө маргаашийн таван цаас таваг хоолонд явчилгүй, жижиг сажиг хэргээрээ шантаалуулчилгүйхэн шиг зоригтой зөв сонголт хийж эх орондоо бага ч атугай буян хийгээсэй билээ!” гэжээ.

М.Нарантуяа-Нара гишүүний тухайд Л.Оюун-Эрдэнийн кабинетыг огцруулах акцийн үеэр түүнийг улаан цээжээрээ хамгаалж, зүүн жигүүрээс халз үзэлцсэн ЛО-гийн фракцийн хамгийн тод дуу хоолой байсан билээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.