“Саваагүй нохой саранд хуцна” гэгч нь youtuber Б.Түшиг болов

“Саваагүй нохой саранд хуцна” гэгч нь youtuber Б.Түшиг болов

Энэ жил “Номын баяр”-ыг Б.Түшиг гэх залуу “самрав”.  Түүний “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” ном тэр чигээрээ copy paste энд тэндээс хуулж эвлүүлж хэвлэсэн, ямар ч номны үнэргүй зүйл болохыг сошиал даяар нэг шуугиж байна.

content 2724 549162921 1111693571

Хүүхэд багачууд ээж ааваасаа 28000 төгрөг “шаналгаж” түүний асар дээр хамгийн их урт дараалал үүсгэсэн. Олны итгэл сэтгэл хүндлэлээр ингэж тоглож арилжиж боломгүй санагдах. “Маш сонирхолтой” гэх үгээрээ алдартай youtuber Б.Түшиг сая дагагчтай, хүүхэд залуусын даган дуурайдаг хүн. Б.Түшиг 2018 оноос youtube суваг хөтөлж эхэлсэн. Тэрбээр 2012 онд ХҮДС-ийг Худалдааны менежмент мэргэжлээр төгссөн. Их сургуульд сурч байх хугацаандаа загвар өмсөгч, телевизийн хөтлөгч гээд олон төрлийн ажил хийж байжээ. 2015 онд Франц Улсыг зорьж, Сорбонны их сургуульд хэл, маркетингийн чиглэлээр суралцсан юм билээ. Талх талхаа л идэцгээе. Сошиалдаа л од мод юм байгаа биз. Ном хэмээх зүйл хэн дуртайгийнх нь хэвлээд тараадаг үнэ цэнгүй эд биш ээ. Энэ олон дагагчтай залуус өөрсдөө төлөвшөөгүй өөрсдөө байж өрөөлд ер нь юу заах вэ дээ.

content 2724 539378212 1098644549

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.