“Жагрий“ дүрийн шинэ ноён оргил комедиан Бээгий гэж хэн бэ?

“Жагрий“ дүрийн шинэ ноён оргил комедиан Бээгий гэж хэн бэ?

Кино урлагт хамгийн амархан юм шиг мөртлөө хамгийн хэцүү дүр архичны дүр. Гэтэл Бээгий зүгээр жүжиглэхгүй байгаагаараа “явчихсан” байхад л дүр нь Ардын жүжигчдийн тоглолтоос илүү байна хэмээн шуугиж байна.

“Надад ирээгүй хайр” киноны хамгийн өндөр хандалттай жүжигчин болоод буй Бээгий сүүлийн 7 жилийн турш комедиан хийж буй. Бээгий 3 эгч, нэг ахтай айлын эрх хүүхэд. Ээж аав нь ШУТИС-д оруулсан ч хөөгдөөд өөрийнхөө бага насны хүсэл мөрөөдлийг даган СУИС-д эчнээгээр суралцаж байжээ. “Эко” тв-д эфирийн найруулагч хийж байсан.

Бээгий "Mazaalai unity travel" аяллын компанитай. “Молоко”, “95 зүүдний хүн” кинонд тоглож байсан. Эхнэр охины хамт амьдардаг. Гэргий Х.Лхамсүрэнтэйгээ автобусанд танилцжээ. Суудлыг нь булааж суугаад “Чи миний өвөр дээр суух уу” гэхээр нь суучихсан “гэжуга”.

content 2962 Screenshot 2025 10 2

Хэн хэнийх нь анхны харцын дурлал байсан бололтой. Үзэгчид түүний тухай л ярьж угийн архичин юм уу гэж сониучирхаж байна. Дүрдээ орно гэж энэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.