Э.Нандинзүрх, экс эхнэр, хадам дүүгийнхээ хамт +18 скандалаа дэлгүүллээ

Э.Нандинзүрх, экс эхнэр, хадам дүүгийнхээ хамт +18 скандалаа дэлгүүллээ

Шүгэл үлээхэд хамгийн хэцүү сэдэв бол араар тавилт. Нэг тал нь эр эмийн явдал, бусдын хувийн амьдралд хошуу бүү дүр хэмээн дүрэмддэг. Нөгөө талдаа ийм халхавчны дор гэр бүлийн араар тавилт, салалт, үр хүүхэд өнчрөх зэрэг нийгмийн суурь асуудлууд хөндөгдөж байдаг нь харамсалтай.

Ялангуяа мөнгө хөрөнгөтэй эрчүүдийг онилж, ангуучилж амьдардаг бүхэл бүтэн каст бий болсон гэдэг нь хэтрүүлэг биш бололтой. Хамгийн сүүлд гэхэд АНУ-д амьдардаг “Сэрүүн групп”-ийн бэр О.Халиун энэ сэдвээр шүгэл үлээж нийгмийг хоёр талцуулаад авлаа.

content 3006 470224355 1023236219

Тэрээр Америк школтой, нээлттэй сэтгэлгээтэй тулдаа нөхрийнх нь араас уулзаж учрах чат бичсэн Э.Нандинзүрхийн экс эхнэр Онон, Ононгийн төрсөн дүү Оника буюу Орхон нарын ёс бус асуудлыг олонд ил болгож орхилоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ биз ээ.

content 3006 557248614 1281320203

Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур Оникагийн гэр бүлээс гадуурх харилцаа дүүрч гэхэд очиж очиж Э.Нандинзүрхийн экс гэргий Онон ч бас О.Халиуны нөхрийг уулзья, учирья гэснээс үзэхэд энэ явдал хяналтаас гарч, тэсрэхээс аргагүй болжээ. Ерөөс Э.Нандинзүрхийн гэр бүлийн амьдрал тэр чигээрээ аймшгийн порно байсан нь ингэж түмний нүдэнд ил боллоо.

content 3006 Screenshot 2025 10 2

Эл дуулианаас өмнө Э.Нандинзүрхэд эхнэрээ алдсан залуу түүнийг амьдралын боломж муутай охидтой групп секс хийдэг, мөнгө төгрөгөөр тохирдог асуудлыг мөн л чааттай нь хамт дэлгэсэн ч цагдаагаар дарамтлуулж мэдээллийг устгуулсан байдаг. Энэ бүхнээс үзэхэд Э.Нандинзүрх ч, экс гэргий Онон нь ч гэр бүлийн асуудал нь ээдрээтэй, хэн хэн нь бие биенээ араар тавьдаг байснаас хоёр тийш болсон гэдэг нь үнэн бөгөөд дунд нь хохирч, хэлмэгдэж үлдсэн нь алдарт П.Анужин юм уу даа.

content 3006 529950211 1023622881

Өөрөөр хэлбэл Онон олны танил биш учир өнгөрсөн жилүүдэд гэмгүй цагаан нэр зүүж ирсэн, харин гэр бүл салгасан муу нэр, луу данс нь П.Анужинд хаяглагдаж ирсэн ч цагийн эрхэнд үнэн мөн ийнхүү ус тосоороо ялгарч байна. Юм үнэнээрээ байх сайхан! Гол асуудал хөлс хөдөлмөрөөрөөр биш харин хөрөнгө чинээтэй эрчүүдийг ангуучилж амьдардаг хүүхнүүд ичиж, эмээхгүй юм гэхэд айж амьдрах ёстойг О.Халиуны эр зориг golddigger хүүхнүүдэд сануулж, цочроо өгсөн болов уу.

Бидний төсөөлөө ч үгүй ертөнц, мэдэх ч үгүй амьдралын хэв маягтай боловсон төрхтэй ёс бус амьдралтай хүмүүс нийгэмд гамшиг болохоос өмнө түмэнд түгээж, шүгэл үлээсэн түүний эр зоригийг магтах ёстой биз ээ. Гэр бүлүүд элэг бүтэн, баян ядуу хэн бүхэн ёс суртахуунтай амьдраг ээ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.