Тэргүүн титмээ алдаад уйлж байсан мисс Д.Шүрэнцэцэг онгоцны үйлчлэгчээс “Эрдэнэс Монгол”-ын гадаад харилцааны менежер болтлоо “боловсорчээ”

Тэргүүн титмээ алдаад уйлж байсан мисс Д.Шүрэнцэцэг онгоцны үйлчлэгчээс “Эрдэнэс Монгол”-ын гадаад харилцааны менежер болтлоо “боловсорчээ”

Хаа байсан 2011 оны Монголын миссийн тэргүүн ч биш дэд мисс Д.Шүрэнцэцэг мартагдаад байсан бол энэ удаад “Эрдэнэс Монгол”-ын Гадаад харилцааны менежер байсан гэдэг нь ил болж олны анхаарлын төвд орж ирлээ.

Тэрбээр “Mongolian Airlines”-т онгоцны үйлчлэгч хийж байгаад АПУ-гийн П.Батсайханы бага хүүтэй романсласан ч сууж чадалгүй аз дутсан. Угаас манай баячууд миссүүдтэй романслах авч ачир дээрээ гэрлэж бараалдаггүй “санаатай” улс. Д.Шүрэнцэцэг 16-тай Монголын дизайнерын холбоогоор овоглосон ч “Гоёл”-оос топ авч чадаагүй.

content 3040 493931941 9682001285

ХУИС төгсөн Австралид ажиллаж амьдарч байсан бүсгүй “Эрдэнэс Монгол”-д зохих ёсоор нь шалгалт өгч тэнцээд орсон гэнэ лээ. Гэхдээ хүмүүс итгэхгүй байгаа нь болсон болоогүй загварын карьер хөөж дэд ч болох нь ээ мисс болж явсны лай ланчиг юм уу даа. Ер нь миссүүд төрийн албанд ажиллахаар хэн нэгэн даргын холбоо сүлбээтэн шиг харагддаг нь гэм биш зан юм.

Ямар хорооноос “Нэг төрийн байгууллагад нэг мисс” тарааж өгч байгаа биш, яахаараа дарга нар үүнийг загварчлаад өөрсдийгөө ороогоод байдаг ч юм. Ер нь бол мисс, моделиуд хөөрхөн царайнаас цаашгүй хоосон толгой, хувцасны голууд байдаг нь гэм биш зан билээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.