Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

Амралтын өдрүүдэд Ч.Ганжавхлан VS Дундговийн Засаг дарга С.Мөнхчулуун нарын дуэт дуэль болж сошиалчин олныг сандаргаад амжлаа. Хоёул олон дагагчтай, нэг нь хүүхдийн төлөө гарч ирсэн инфлюнсер бол нөгөө нь нийгмийн зүтгэлтэн, аймгийн Засаг дарга нараас сошиалд хамгийн өндөр хандалттай улстөрч.

Тэрээр Дундговь аймаг дахь “Ид шидийн орон”-д жил бүр 300 саяын санхүүжилт төсвөөс өгдөг тайлангаа авъя гэснээс үүдэн Ч.Ганжавхлан “бөөлж” “Улс төрд санаархаж байгаа аалзнууд надаар оролдоод дэмий шүү” гэлээ. Угтаа бол Ч.Ганжавхлангийн гэр бүл олны сайн мэдэх “Урьхан”, “Гурвалжин” 1, 2-ийг эзэмшдэг, алт ч олборлодог, Арцатын аманд нэг бүр нь 4 тэрбум давсан үнэлгээтэй “Green Hill” 30 айлын тансаг хотхоныг эднийхэн бариулж худалдсан гэхээр “Ид шидийн орон” мэтхэнээс самар цөмөхөөргүй чинээлэг гэр бүл байх нь.

content 3072 4e4

content 3072 469126677 1104257384

Ч.Ганжавхлангийн аав Б.Чадраабал Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах, ах дүү хоёр бизнест одтой яваа юм билээ. Засаг дарга С.Мөнхчулууны хувьд тайлагнаарай гэж шаардлагаа тавих нь зөв. Ч.Ганжавхлан аль 5 жилийн өмнө “Лантуун дохио”, “Ид шидийн орон” төслүүдээс гарсан ч УЗ-д нь байдаг. Бид олон хандиваар зоологсдыг мэднэ. Тэр ч утгаараа хаширсан. Гол нь сошиалд нөлөө бүхий олон дагагчтай хүмүүс зан харилцаандаа анхаарч, учир зүйгээ олж байхгүй бол бие биенээ доромжлоод зүгээр өгөөш л болж байна. Нийгэмд аль болох зөвөөр, эергээр үлгэрлээрэй инфлюнсерүүд минь.

content 3072 as

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.