“Алтан гургалдай” хэмээн алдаршсан А.Загдсүрэнгийн хүү нэрт найруулагч Vince Gilligan-ы кинонд тогложээ
Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучин, дуурийн хатан хаан хэмээн өргөмжлөгдөж, ард түмэндээ “алтан гургалдай” тодотголоороо алдаршсан А.Загдсүрэн агсны хүү С.Амарбүрэн ээжийнхээ авьяасыг өвлөн авч, АНУ-д нэр алдраа дуурсгаж явна.
Дуурийн дуулаач мэргэжлээр Болгар улсад суралцаж төгссөн С.Амарбүрэн саяхан нэрт найруулагч Vince Gilligan-ы шинэ уран бүтээлд тоглосон байна. "Breaking Bad" цуврал киногоор алдаршсан Vince Gilligan шинжлэх ухааны уран зөгнөлт "Pluribus" гэх олон ангит кино хийсэн бөгөөд С.Амарбүрэн шүүгчийн дүр бүтээжээ. Киноны нээлт уржигдар болсон бөгөөд С.Амарбүрэн Vince Gilligan найруулагчийн дараа, дараагийн уран бүтээлд ч мөн тоглохоор болсон байна. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа монгол дуучиндаа мэхийн ёсолж амжилт хүсье!







Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.