Танилц: Гоо, гоё содон бүхнийг эргэлтэнд оруулдаг GENZ СЕО Г.Монголжингоо
Одоо цаг үед GenZ нарын бүтэлгүйтэл гэхээсээ амжилтын түүх тод томруун харагдах болсон цаг. 16 настайдаа бизнесээ эхлүүлсэн GenZ СЕО Г.Монголжингоо гэхэд аль хэдийнэ амжилттай бизнесийн гурван ч платформ хөгжүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрээд байна.
Г.Монголжингоо залуу маркетераас гадна өөрөө бие даан Energy Cooker Mongolia –гаараа эрүүл хооллолт, эрчим хүчний технологид суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэлт хийж, Goo Mongol дэлгүүрээрээ гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний импорт, худалдаа хийж, GMIMG Solution – маркетинг, борлуулалт, брэндинг, стратегийн зөвлөх үйлчилгээний компаниараа брэндүүдийг амжилттай зах зээлд нэвтрүүлж эрэлттэй маркетер болоод байна.
Говь-Алтайн охин ийнхүү GenZ үеийнхнийхээ нэр төрийг өндөрт өргөж ажлыг шижигнүүлж байна. Залуу үе хүч түрэн орж ирж байна. Тэд нэг бус олон ажлыг зэрэгцүүлэн эх орондоо болон гадаадад боловсрол эзэмшин ирж түүчээлж буй хэрэг. Г.Монголжингоогийн хувьд эх орондоо болон БНХАУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд ШУТИС-д доктарант хийж буй залуу оюунлаг СЕО. Шинэ үеийн төлөөлөл сэхээтэн бүсгүйд амжилт хүсье.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.