Сү.Батболдын хүү Б.Баттүшиг МАН-ын бага хурлын гишүүн болох ард түмэнд таалагдах уу, Н.Учрал аа?
МАН-ын Бага хурлын хамгийн гялгар гишүүнээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг тодорч байх шиг байна. Улс төрдөө тэнгэрийн ханхүү гэмээр өнгөлөг мөнгөлөг, гэргий нь МАК-ын брэндлэг гүнж Н.Цэлмүүн гэхчлэн Б.Баттүшиг өөрөө Имартын босс, Монголын олимпын хорооны Ерөнхийлөгч гээд яриад, бичээд байвал бүхий л гялгар CV түүнийх. Төрийн ордонд хадам ах Н.Номтойбаяр нь сууж байна. Хүргэн нь араас нь ороход ойрхон байна. Нэг мөсөн CU-гийн мантуун бууз шиг 1+1 гээд эхнэр Н.Цэлмүүнээ жагсаалтаар аваад орчихвол яасан юм. За за, наргиа шүү. Гэхдээ ямар жагсаалтад багтах 10 тэрбумгүй ч гэх биш, болохгүй нь юу байх билээ.

Ингэхэд мөнгөгүйн зовлонгоос мөнгөтэй баян хүмүүсийн зовлон бүр ч их юм шиг. Амбицлаад залуустай хөл нийлүүлэх гэнгүүт цаанаасаа шуламлаг, шуналтай юм шиг харагдчих гээд. Тэглээ гээд гэртээ хөшгөө хаагаад харанхуй өрөөний мухарт нуугдалтай нь биш Бага хурлын гишүүн ч болсон болоод улс төрөө бараадаж л явбал өлзийтэй “гэжуга”. Ер нь тэгээд хүссэн, хүсээгүй хамаг л үнэтэй боловсролыг эзэмшчихсэн, нам, төрд зүтгэчихсэн хунтайжууд үе залгамжлан улс төрд хүч түрж байна даа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.