Celebrity news: CRM-ын СЕО С.Насантулга "жижиг" М.Халиун нарын салалтын дебют
"Камертон"-ы Ганаагийн экс 25-р суваг телевизийн хөтлөгч М.Халиун С.Насантулга гэх шинэ үеийн СЕО-той амьдрал зохиож, Монголын өнгөлөг, брэндлэг хосуудын нэгээр нэрлэгдэж явсан цаг саяхан. Эр эм байтугай эрүү толгой салдаг хорвоод тэд ч хоёр тийш болоод чамгүй удаж байгаа аж. Гол нь тунчиг эв найртай салж салалтын стандартыг шинэчилсэн юм байх. М.Халиун Сингапурт амьдран эх орноосоо ажин түжин холдсон бол С.Насантулга хувийн бизнест ханцуй шамалсан бөгөөд хатуулаг өндөртэй ундааны соёлтой хэрэглээг сурталчлан таниулж шинэ трэнд үүсгэж чадсан амжиллтай эх орондоо гялалзаж явна.

Тэрээр өмнө нь CRM, Hugo boss, Eurochamber- ийн дэд ерөнхийлөгч гэхчлэн дан гоё, гялгар ажил хийж явсан хархүү. Олны танил хүний экс эхнэртэй гэрлэх нэг нэр, хоёр хоч. С.Насантулга эрсдэл бүхий цаг хугацааг дажгүй даван ажил карьер нь ч гялалзаж яваа гэсэн. Харин М.Халиуны тухайд угийн эрх чөлөөг эрхэмлэдэг, typical биш өөрийнхөөрөө нэгэн. Салахдаа ч соёл үзүүлсэн нь чухамдаа тэдний л lifestyle гэлтэй.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.