Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

Улстөрч болчихоод юм юмны захтай болж улмаар морь уядаг байсан бол угаасаа уяач хүн улс төрд орохыг бид ингэж нэг үздэг юм байж. Төв аймгийн уугуул Б.Нямжав ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, манлай уяач, “Богд хээр” азарганы эзэн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн “Төв азарга” багтай гэх мэтээр явж өгнө.

Түүний аархал М.Энхболдод 10 тэрбумыг зээлүүлэн сонгуульд ялагдахад нь эргүүлж авсан гэхчлэн өрнөнө. Мөн Я.Содбаатарын төрмөл найз “гэжугаа”. Хувьдаа сайттай, сайт нь МАН-ын байранд лав л 10 жил оффислож байгаа. Хувьдаа баартай тэр баар нь “Choco”, “Castle” гэх мэт. Өмнөх нэг хаагдсан баар нь Лениний музей буюу Үлэг гүрвэлийн музейд байрлаж байв. Ерөөсөө шөнийн цэнгээний газар, морь мал гэсэн 2 салбарт тултал нь карьер хийж ирсэн нөхөр.

content 3446 ма4

МАН-д данстай байтугай оффис барилгад нь хаан шиг ханхалзаж байдаг Б.Нямжавыгаа манай “ах” нар амьдралд ойр гээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болгосон бололтой. Морь малаа уяна гээд Төв аймагтаа очоод хэвтчихгүй төрийн ажлыг яс хийж байвал яахав дээ. Ер нь сайдуудын доод талын албан тушаалынхан нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр ажлаа таслахгүй ирцтэй, хариуцлагатай байх хэрэгтэй.

Ер нь бол Монголын төр хэнд ч өргүй билээ. Гуйж байж албан тушаалд тавьчихсан юм шиг пээдэлзээд байвал тэгээд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад, морио унаад буцах байлгүй.

content 3446 ма1

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.