Модель О.Ариунзул Францын алдарт Van Cleef&Arpels-д хүлээн зөвшөөрөгдсөн шалтгаан
Дэлхийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царайгаар ээлж дараалан тодорч, олон улсдаа хүлээн зөвшөөрөгдөхүйц модель болоод буй цөөн бүсгүйчүүдийн нэгээр О.Ариунзул тодров. Тэрээр Сингапурын томоохон “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүрэнд “Louis Vuitton” брэндийн “Spirit” үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царай болж гарч байлаа. Удаа ч үгүй дэлхийн нэр хүндтэй брэнд болох “BVLGARI” брэндийн үнэт эдлэлийн сурталчилгаанд оролцсон бол энэ удаад Францын алдарт Van Cleef&Arpels брэндийн нүүр царай болоод буй.

О.Ариунзулын хувьд 2011 онд Хятадад болсон олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ” модель хэмээх хүндтэй шагналын эзэн болсон нь түүний карьерын эхлэл байв. Харин цар тахлын үеэр Англид загварын чиглэлээр ажиллаж, Лондонгийн “Aab” брэндийн 2020 оны шинэ цуглуулгын “CAMPAIGN”-д нүүр царайгаар сонгогдсон нь дэлхийн загварынхны хараанд өртөж, одоогийн өндөрлөгтөө хүрээд буй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.