“Шунхлай” группийг үүсгэн байгуулагчдын ээж Г.Оюун гуай таалал төгсжээ

“Шунхлай” группийг үүсгэн байгуулагчдын ээж Г.Оюун гуай таалал төгсжээ

"Шунхлай" группийг үүсгэн байгуулсан ах дүү дөрвөн хүүхдийн ээж, ноён Д.Пүрэвийн гэргий Г.Оюун таалал төгсжээ.

Тэрээр Г.Батхүү, П.Батсайхан, П.Батчимэг, П.Бат-Эрдэнэ гэх дөрвөн хүүхдийн ээж юм. Г.Оюун гуай аймгийн төвд анхны “Соёлжих танхим” байгуулж эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, соён гэгээрлийн ажлыг эхлүүлсэн, Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 10 гаруй жил ажиллаж охид, эмэгтэйчүүдийн төлөө чин зүтгэлээр ажилладаг байжээ. Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд хоршоо байгуулж, тус хоршоо нь Өвөрхангайдаа “анхны өөрийгөө санхүүжүүлэх чадвартай аж ахуйн нэгж” болж байсан төдийгүй эмэгтэйчүүдийн байгууллагаа шилжилтийн хүнд бэрх үед санхүүжилтийн эх үүсвэртэй байлгах боломжийг бүрдүүлж байжээ. Түүнчлэн 2022 онд Монгол улсын Гавьяат багш цол тэмдэг хүртэж байв.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.