Дубай сет: Татварын дарга нар Дубай руу дунджаар 70 сая төгрөгөөр зугаалж явна

Дубай сет: Татварын дарга нар Дубай руу дунджаар 70 сая төгрөгөөр зугаалж явна

Нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслаад Дубай руу зугаалахаар явсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн 10 гаруй дарга нар ажлаа таслаад, даргаасаа чөлөө, амралт авалгүй бөөндөө зугаалаад явсан байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Энэ бол ёс суртахууны хувьд ч байж болохгүй зүйл. Татварын ерөнхий газрын дарга явж болохгүй гэдгийг анхааруулсан юм билээ. Гэвч өөрсдөө ингээд дур мэдэн явчихсан байна" гэв.

Дубайд зугаалж яваа татварын дарга нарыг дурдвал,

ХУД-ийн татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид

СБД-ийн татварын хэлтсийн дарга Б.Баатар

Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар

БГД-ийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр

Багахангай дүүргийн татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр

ЧД-ийн татварын хэлтсийн дарга Н.Туул

БЗД-ийн татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир

Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож

СХД-ийн татварын хэлтсийн дарга Б.Энхтогтох гэх хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр амарч зугаалан, алжаал ядаргаагаа тайлж яваа аж.

Тэгвэл Дубай руу зугаалах зардлыг тооцож үзье. Аялалын компаниудын Дубайн аялал дунджаар нэг хүний 6.900.000 төгрөг байдаг байна. Энэ ханшаар тооцвол нийт 10 хүний зардал багадаа 70 сая төгрөгөөр яригдана. Энэ мөнгө хаанаас гарсан нь сонирхолтой. 

Манай улс сүүлийн жилүүдэд татвар татаас, торгуулийн орон болж хувирч байгаа. Байшин барина татвар, машин унана татвар, жижигхэн дэлгүүр нээсэн ч татвар бүр цаашлаад нас барсан эцгийнхээ өв хөрөнгийг өвлөж авахад хүртэл татвар төлдөг. Энэ олон татвар татаас иргэдийн амьдралд тулгарч байгаа хүнд асуудлуудын нэг болж байна.

Албан ёсоор Монгол Улсад нийт 30 төрлийн татвар, төлбөр, хураамж байдаг. Тоо нь л ийм их байхад дарамт мэдрэгдэх нь ойлгомжтой. Төр энэ бүхнийг албан татвар, төлбөр, хураамж гэж гурван өөр нэрээр ангилдаг ч иргэний халааснаас гарах мөнгөний хувьд ялгаа бараг үгүй. Орлого олбол авна, өмчтэй бол авна, хэрэглэвэл авна. Өөрөөр хэлбэл амьдралын аль ч шатанд татварын сүүдэр байнга дагаж явдаг.

Саяхан оны өмнө Татварын ерөнхий  газраас хувийн аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөхийг шаардаж өдөр шөнөгүй дарамталж, дансыг нь хааж боож, төрийн төмөр нүүр гаргаж байв. Гэтэл шинэ он гарав уу, үгүй юу хурган дарга нар нь ийн гадаадад амарч, зугаалаад харин энгийн иргэд нь ажлаа хийж, татвараа мачийтлаа төлсөөр. Шударга ёс хаана байна вэ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

6 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 43 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 43 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа