Тодруулга: 50 саяын үнэтэй гарын үсэгтэй Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард томилсон Ч.Төгсдэлгэрийг өнгөрсөн зургаадугаар сард /2026.06/ Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Удалгүй түүний нөхөр Б.Өсөхбаярыг мөн цагдан хорьсон байдаг.
Тэгвэл тус хэргийн талаар АТГ-аас тодруулахад, “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн” гэв
Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй.
Эргэн сануулахад, НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг" байсан хэмээн мэдээлэл хийж байв.
Тэрбээр "Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.