У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчний хүү МАН-ын УЗ-д орсон бол цэргийн гал хам П.Дэлгэрнаран нь ГЕГ-ын дарга болов

У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчний хүү МАН-ын УЗ-д орсон бол цэргийн гал хам П.Дэлгэрнаран нь ГЕГ-ын дарга болов

Буянтай хүний бух хүртэл тугаллана гэгчээр хэдийгээр Ерөнхийлөгч ч гэсэн хүрээлэл нь өөд нь татаад, татаад явахааргүй хүмүүс байвал хэцүү. Манай У.Хүрэлсүх “хүний хишигтэй” хүн юм. Багаараа урагшилж чадаж байгаа, багт нь ажлын ачаа үүрэх даацтай хүмүүс үй олноороо байгаа нь магадгүй түүний хүчирхэг байгаагийн нууц биз.

Шинэхэн ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран ярианы сэдэв болж түүний еөктэй цэргийн улс төрийн анги төгссөн цагаас үерхэж нөхөрлөж яваа нь нэгэнт ил боллоо. Төрийн албанд 12 дах жилдээ ажиллаж буй тэрбээр 3,7 тэрбумын хадгаламжтай юм билээ. Авто тээврийн үндэсний төв, СЕХ гэхчлэн чухал газарт удирдах албанд байж. “Всё” шулуухан хэлэхэд тэтгэврийн насных гэж ад шоо үзэх шахам буйг эс тооцвол туршлагатай дарга байх нь ээ.

Ер нь яадаг юм, ахмадуудынхаа толгойг энэ улс ашиглахад буруу нь юу байх вэ. Өндөгнөөс ч өө олдог гэдэг шиг бид бас арай ч хүнийг нас зүсээр нь ялгаварлаж болохгүй. Годогносон охид, тирко шиг өмдтэй цэцгэн залуусаар дарга нарын сетийг бүрдүүлэхээс өөр үр дүн гарах ч юм билүү. П.Дэлгэрнаранг харцгааж л байя.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.