Поп хатагтай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойн тоглолтоороо Т.Ариунаагийн 35000 хүн стадионд цуглуулсан амжилтыг эвдэх болон хүрч чадах уу?
Топ одууд тоглолтоо эртнээс зарладаг жишгээр Зууны манлай поп хатагтай Б. Сарантуяа зургадугаар сард болох тоглолтын зараа өнөөдөр түгээв. Түүний урьд урьдны тоглолтууд шүүмжлэл дагуулдаг нь нууц биш.

Шинэ уран бүтээл хийдэггүй, төрсөн өдрийн тоглолт нэрийн доор хуучнаа л дуулдаг гэлцэх нь бий. Гэвчиг тэр бол Сараа. Сараа бол домог. Өч төчнөөн хит дуутай хүн шинэ дуугаар ч яах юм. Одоо харин түүний хэр энтертайнмент уран бүтээлч болохыг харах үлдлээ. Төв цэнгэлдэхийн тоглолт тоглоом биш. Т.Ариунаа 35000 хүн цуглуулж бүх цаг үеийн тоглолтын рекордыг эзэмшээд байна. Сараа түүний энд хүрэх үү давах уу л гэдэг байна. Бид энэ хоёр дуучныг мөнхөд харьцуулж ирсэн. Харьцуулахгүй байх ч арга алга.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.