П.Наранбаяр: Би журам зөрсөн тушаал огт гаргаагүй. Тэр 13 оюутан заасан квот дотор яг багтаж байгаа
Боловсроолын сайд П.Наранбаяр Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 13-аар хэтрүүлэн хууль зөрчсөн тушаал гаргасан нь асуудал дагуулж улмаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа ажлаасаа халагдаад буй. Энэ талаар бид өмнө О.Сийлэгмаагаас тодруулга мэдээлэл авч хүргэсэн. Энд дарж уншина уу.
Тэгвэл бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Боловсролын сайд П.Наранбаяраас уг асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ,
“Би журам зөрчсөн тушаал огт гаргаагүй. Засгийн газрын хэлэлцээрээр Чех, Польш, Хятад, Орос улсын 13 оюутныг Монголд суралцуулах асуудал. Энэ нь Монгол хэл судлалыг дэлхийд нэвтрүүлэх, хөгжүүлэхэд чухал шаардлагатай ийм асуудлаар хүлээж авч байгаа. Хамгийн гол нь хичээлийн жил 9 сарын 1-нээс эхэлдэг, санхүүгийн жил 1 сарын 1-нээс эхэлдэг. Энэ зөрүү л байна. Эдгээр оюутнууд нийт гаргасан квот дотор яг багтаж байгаа. Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийн дарга О.Сийлэгмааг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь Хүний эрхийн коммисс болон ЗГХЭГ-аас дүгнэлтүүд орж ирсэн, мөн маш олон эцэг эхээс ёс зүйн хороонд гомдол ирсэн” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.