Парисын загварын 7 хоногийн ЭРГЭН ТОЙРОНД
Жил бүрийн энэ үед Парисийн загварын шоугаар дэлхий нийт амьсгалж, алдартнууд Парис хотыг зорьдог онцгой өдрүүд тохиодог. Загварын домог болсон Chanel, Dior, Armani Privé зэрэг брэндүүд тунхаглалаа баталж, шинэ коллекцууд нь аргагүй нүд хужирлалаа. Энэ оны хавар, зуны загварын шоу нь нарийн ур хийцтэй haute couture шоу болж буйгаараа гол үйл явдал болж байна. Энэ улирлын шоуд ойролцоогоор 29 загварын брэндүүд оролцсон байна.
Тэгвэл Парисын загварын 7 хоногийн топ 5 runway look-ийг танилцуулъя.
1. Louis Vuitton
Энэ удаад Louis Vuitton 1940-ээд оны Hollywood-ийн тансаглал, уян силуэт, хөнгөн, урсгалтай материалууд дээр төвлөрсөн нь олны анхаарлыг татжээ.

2. Dior –Floral suit
Dior-ийн цэцгэн принт, тоглоом шиг fringe skirt-тэй хосолсон загвар нь тайзан дээр цоо шинэ дүр төрх бий болгожээ.

3. Chanel
Chanel-ийн шинэ захирал Matthieu Blazy анхны haute couture коллекцио танилцуулсан юм. Түүний анхны коллекцийг сонирхохоор Chanel-ийн алдарт элчүүд болох Dua Lipa, A$AP Rocky, Margaret Qualley нар болон БНСУ-ын жүжигчин Ким Гу Ин тэргүүтэй одууд хүрэлцэн ирсэн билээ.

4. Armani Privé – Зөөлөн силуэт
Энэтхэг болон баруун Европын элементүүдийг холбосон зөөлөн, урт сүлжмэлтэй тансаг хослол загварын экспертүүдийн хараа булаав.

5. Schiaparelli – Сюрреализм ба тэсрэлт
Theatrical, surrealist эффекттэй, сувдан, металл детальтай өмсгөлүүд runway-ийн хамгийн уран сэтгэмжит хэсэг байв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.