Б.Болор-Эрдэнэ: Сэтгэл хөдлөөд зөвхөн өнөөдөр AI Academy Asia-ийн бүх сургалтууд дээр 20%-ийн хямдрал зарлалаа
Ai-аар эх орноосоо олон улсад цойлж, дэд сайдын албан тушаал хашиж явсан Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Монголоос анх удаа дэлхийн хөгжмийн салбарын хамгийн алдартай Грэммийн шагнал гардуулах ёслолд хүндэт зочноор оролцсон. Тэр дундаа А зэрэглэлийн одуудтай зэрэгцэн улаан хивсний ёслолд алхсан нь олны анхаарлыг татав. Өдгөө AI Academy Asia-г үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж яваа тэрээр өөрийн цахим хуудастаа ийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "BE BOLD and BE BRAVE
Би яах вэ! Манайхаан Англи хэлээ сур, Хиймэл оюунаа сур. Хамгийн түрүүнд гомдоллохоо болиод, хэн нэгэд буруу өгч шалтаг тоочихоо боль! Хэн ч байсан хичээгээд, хөдөлмөрлөвөл хүссэн газраа хүрч чадна. Хэдүүлээ хичээж байгаад олон улсад хамт гарцгаая!
Сэтгэл хөдлөөд зөвхөн өнөөдөр AI Academy Asia-ийн бүх сургалтууд дээр 20%-ийн хямдрал зарлалаа. Бүх насныхан, ямар ч мэргэжлийн хүн, 9-өөс дээш насны хүүхдүүд суралцана. Алтнаас үнэтэй хайран цагаа зөв юманд зарцуул! Өө бас 3 сард Хиймэл оюуны нилээн алдартай багш MIT-аас ирнэ. Байгууллагуудын бүтээмж дээр ажиллана!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.