Соёлын сайдын соёлгүй тэнэглэл
Аавын хөрөнгөөр улс төрд дардан замаар давхиж буй УИХ-ын гишүүн Ч.Номинд сайдын суудал тун халгаатай байгаа. Төсвийн зардлаар найзуудаа зугаалуулдаг сайдын амбаа хувьдаа ашигладаг гэжугаа. Даарин дээр давс гэгчээр өөрийн нүүр номдоо “...П.И.Щелкунчик балет үзэгчдийн хүсэлтээр амжилттай тоглогдлоо” гэж постолсон нь өнөөдрийн сошиал ертөнцийн сэдэв болоод байна.
Угтаа бол Оросын суут хөгжмийн зохиолчийн ”Шелкунчик” бүжгэн жүжгийг салбарын сайд бүү хэл захын 8 наст ч мэдэх алдартай бүтээл. Гэвч иймхэн зүйлийг мэддэггүй Соёлын сайдаа соёлгүй гэх үү, боловсролгүй гэх үү эсвэл тэнэг гэх үү. Ядахад энэ сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэж байгаа. Сонгиночуудын заяа юм даа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.