Нафа”-гийн Н.Солонго АЖ С.Батсүхийнд бэр орсон уу?
Төрөлхийн өгөгдөлтэй бараг л жижиг С.Батсүх гэгдэж байсан Б.Бат-Энэрэл багшдаа хаягджээ. Тодруулбал эрхэм АЖ маань баян айлын бяцхан охинд тал тохой татахдаа хайрт шавь Б.Бат-Энэрэлийгээ гомдоож орхиж. Энэ тухай өнөөдөр Б.Бат-Энэрэлийн ээж нүүр номондоо мэдэгдэл оруулж шуугиан тариад байна. Хэнд ч мөнгө төгрөг, булга минж хэрэгтэй. Гэхдээ С.Батсүх гавьяатын нүдний хор гарсан баймаар.
Учир жанцанг лавлавал асуудал өнгө мөнгөндөө биш Б.Бат-Энэрэлийн орыг эзэлсэн бяцхан баян охин Г.Хүслэнгийн ээж нь “Нафа”-гийн Н.Солонго хатагтай. Олон нийтэд “Жордан бьюти”-гийн Солонгоо гэдгээрээ алдаршсан эртний угшилтай энэ бизнесмэн эмэгтэй Батсүх гавьяатын бэр болсон гэх бор шувуу нисээд байна. Үүнийг нотлох мэт өөрөө дагуулж гүйгээд ач охиноо ойлгуулж байгаа талаар Б.Бат-Энэрэлийн ээж тод томруун бичжээ.

Ер нь ч Солонго хатагтай охиноо багаас нь олон улсын миссийн тэмцээнд оруулахаас өгсүүлээд амьд сувенир булга минж, торго дурданд ороож төдийгөөс өдий хүртэл явснаас үзвэл үнэхээр ч охиндоо халамжтай ээж мөн л дөө. За тэгээд баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаа байхав. Баян ээж нар өөрийнхөө чадаагүйг охин дээрээ гүйцээх нь харагдаж л байдаг. Батсүх гавьяат насны бөгсөнд баян бэртэй болж башийж байгаа ч юм билүү. Амны хишиг юм даа тэгээд.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.