Жүжигчин Аглуугийн охин Б.Биндэрьяа дэлхийд 9-рт эрэмблэгддэг UC Berkeley их сургуульд суралцахаар болжээ
МУГЖ Л.Баттулгын охин Б.Биндэрьяа АНУ, Австрали, Канад, Англи улсын их дээд сургуулиудад суралцах урилга авсан билээ. Б.Бидэръяа нь Бритиш сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга бөгөөд 13 ангийн сурагч. Тэгвэл охин Б.Биндэрьяагаа сургуульдаа элссэн талаар МУГЖ Л.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,
"Сайхан мэдээтэй өглөө эхэллээ. Охин маань мөрөөдлийн Top сургуульдаа оржээ. Дэлхийд 9-рт эрэмблэгддэг UC Berkeley их сургуулийг сонгосон байна. Баяр хүргэе. Бас дээр нь University of Washington - World rank 25, Fordham University - $251,600 тэтгэлэг авчээ. Аав ээжийгээ их баярлуулж бна даа үр минь өшөө илүү хичээгээрэй" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.