Хүчирхийлэл үйлдсэн ДӨРВӨН алба хаагчийг АТГ шалгана гэв

Хүчирхийлэл үйлдсэн ДӨРВӨН алба хаагчийг АТГ шалгана гэв

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн гэх хэрэг олон нийтийг цочроогоод байна. Тодруулбал, тухайн 13 настай охин алга болсон гэх мэдээллийг ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад өгч, тусламж авахаар ханджээ. Гэвч цагдаагийн гурван алба хаагч, нэг жолооч нар нийлэн охиныг олж, нэгнийдээ аваачиж, бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан. 

Хэрэг үйлдсэн дөрвөн этгээд 23-24 насныхан гэдгийг албанаас мэдээлсэн. Тэгвэл эл хэргийг үйлдсэн алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу баасан гарагт /2024.04.05/ цагдан хорьсон. Харин өчигдөр /2024.04.07/ үлдсэн гурван этгээдийг 48 цагийн хугацаатай саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгчээ. 

Тэгвэл  эл хэргийг Цагдаагийн ерөнхий газар биш Авлигатай тэмцэх газар үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. 

Учир нь, АТГ-т цагдаа болон бусад хууль хүчнийхнийг шалгах чиг үүрэг бүхий тусгай хэлтэс бий. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн дөрвөн алба хаагчийн хүчингийн хэрэгт холбогдсон гэх хэргийг шалгах юм.

Одоогоор хэргийг солих тогтоол прокурорын байгууллагаас гараагүй байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.