Мисс Ч.Мичидмаагийн гэрт хулгайгаар оржээ

Мисс Ч.Мичидмаагийн гэрт хулгайгаар оржээ

Хотын экс дарга Д.Сумьяабазарт нэг сул тал байдаг нь гэр бүлийн асуудал. Хэдийгээр Монголын сайхан бүсгүйтэй сууж 2 сайхан хүүтэй болсон ч гэлээ тэдний хамтын амьдрал мисс гэргий, бөх нөхөр шигээ байж чадаагүй гэдэг. Тэрхүү хэцүү харилцаа эцэстээ тавь гарсан хойно нь тэсэрч дэлбэрч, хосууд хамтын амьдралдаа жинхэнээсээ цэг тавихаар шийдээд байгаа талаар ойр дотныхон нь ярих болсон.

Үүнийг нотлох мэт мисс Ч.Мичидмаа 2 өдрийн өмнө өөрийн инстаграмдаа “Найзуудаасаа нэг зүйл асууя. Монгол Улсад шударга үнэн шүүгч өмгөөлөгч байвал санал болгооч” гэж бичсэн бол өнөө өглөө стори хэсэгтээ “Одоо бүр араас ирээд гэрт минь хулгайч шиг нүүрээ нууж ороод, нуугдаж зугтаад гарч байгаа хүнийг яах уу? Дүрс нь камерт бичигдээд үлдсэн байх юм. Хувийн орон зай руу минь эрээ цээргүй нэвтэрч байгаа нь мэргэжлийн хулгайч шиг харагдсан. Гэр орондоо аюулгүй байх эрх минь зөрчигдөөд байгаа юм биш үү дээ. Цааш нь ярих уу яах уу?” гэжээ. Хэн мисс бүсгүйн орон гэрт хулгайгаар орж, уур цухлыг нь хүргэсэн бэ гэдэг асуудал ойрын үеийн сошиал шуугиан болж мэдэхээр байна. 

content 519 Мисс Ч

content 519 Мисс Ч

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.