Нара сонгуульд дахин өрсөлдөнө
Дуучин боловч өдгөө инфлюнсер, зөгийчин, активист /нийгмийн зүтгэлтэн/, бизнес эрхлэгч тодотголтой болсон Нара энэ жил сонгуульд өрсөлдөхөө зарлалаа.
Тэрбээр өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуульд бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон. Өөрийнх нь хэлснээр багахан шиг намын гишүүдээс олон дагагчтай, баргийн улстөрчөөс илүү нөлөөлөгч байж чаддаг Нара энэ удаад нэр дэвшээд гарахгүй бол ахин улс төрөөр оролдохгүй гэдгээ ч хэллээ.
Энэ жилээс УИХ 126 гишүүнтэй болох сургаар намын жагсаалтад шингэх хурган долоогч нар хүртэл оцойж байгаа. Гэтэл Нара өөрт нь санал тавих нам тэгхэ тусмаа МАН санал тавих байх гэж хүлээж байгаагаа ч нуугаагүй юм. Ямартай ч өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг бодоход тойрог томорсон, Нарагийн нэр хүнд ч чамгүй өссөнийх энэ удаад цойлоод гараад ирж юуны магад.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.