Хавдраар өвчилсөн Асашёорюү Д.Дагвадорж сонгуулийн сунгаанаас татгалзах уу

Хавдраар өвчилсөн Асашёорюү Д.Дагвадорж сонгуулийн сунгаанаас татгалзах уу

Асашёорюү Д.Дагвадорж хавдраар өвчилсөн тухайгаа цахим хуудастаа бичжээ. Тодруулбал,

"...Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс..." хэмээн бичсэн байна. Японы сумогоос зодог тайлж, эх орондоо ирээд 10 гаруй жилийг өнгөрөөсөн тэрбээр ах, андуудыгаа дагаж улс төрд шургалсан. Төрсөн ах нь МАН-ын үнэнч гишүүн байхад Аса аварга Женког дагасаар бие хамгаалагч, баруун гар нь болсон. Энэ жил түүнийг сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Циркийн эзэмшлээс болж, сав л хийвэл олонд баалуулдаг тэрбээр сонгуульд Женкогийн шахалтаар орж ирж байгаа ч гэх. Ингэхдээ 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрог, аав, ээжийнхээ нутагт хүч үзнэ гэнэ. Гэвч Аса аварга сонгуульд нэр дэвшихээ үгүйсгэж, цахим хуудастаа  "Үхсэн ацны чинь улстөр бэ. Намайг зүгээр тайван орхи" гэсэн пост оруулсан байдаг.

Магад хавдраар өвчилснөө мэдээд сонгуулиас нэрээ татахаар шийдсэн байж мэднэ. 

content 560 Б

content 560 Б

content 560 Б

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.